Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 19 March

    Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг …

  • 19 March

    “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтод 410 гаруй тамирчид оролцов

    Налайх дүүргийн Спортын нэгдсэн холбооноос “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийтдээ 410 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын …

  • 19 March

    Тусгай олимпын наадмаас анх удаа усан сэлэлтээр Б.Элбэрэлт алтан медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу Даби хотноо тусгай олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2019.03.18/ усан сэлэлтийн 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Элбэрэлт алтан медалийг хүртлээ. Б.Элбэрэлт ийнхүү Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж аваргын алтан …

  • 19 March

    “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “Нэг ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ

    “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 21-нд  ХУБТ-ийн “Орд арт” галерейд  14:00 цагт нээлтээ хийнэ. Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу …

  • 19 March

    “Бүсгүйн зурвас” жүжиг энэ сарын 24-ныг дуустал тоглогдоно

    Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 3-р сарын 24-ныг дуустал тоглогдоно. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллажээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа тоглож байгаа бол туслах …

  • 19 March

    “Бодь” цамхаг, НЗДТГ-ын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт өчигдөр 17:30 цаг орчимд  гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ. Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний …

  • 19 March

    “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-өөс нэлээд зөрчил илэрчээ

    Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” болон  “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг …

  • 19 March

    Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг шинэчлэн засварлажээ

    Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/-т нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүллээ. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” /ЭМСХХ-5/ төслийн үр дүнд дээрх ажил хийгдсэн байна. УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238.5 сая төгрөгний  засвар …

  • 19 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. …

  • 18 March

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэх тул иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн …

  • 18 March

    АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ

    Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах …

  • 18 March

    “Эко алтан заамар”-т ажилласан аврагчдыг шагналаа

    Төв аймгийн Заамар сумын нутаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад өнөөдөр /2019.03.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор: ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг шагнасан юм. Тэрбээр, “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайн тайлбад ажиллах ажлын хэсгийг ахалж ажилласан.  “Шударга журам медаль”-аар:  НОБГ-ын Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах …

  • 18 March

    Цаг агаарын МИАТ-ийн зарим нислэг хойшлогджээ

    Улаанбаатар хотын цаг агаарын улмаас өнөөдрийн буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн Хонг Конг-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулж маргааш өглөө доорх хуваарийн дагуу тухайн орон нутгийн цагаар нисэхээр болсон талаар МИАТ компаниас мэдээллээ. Хонг Конг – Улаанбаатар Нислэгийн дугаар: ОМ2972 Хөөрөх цаг: 09:00 Буух цаг: 13:40 Сөүл – Улаанбаатар Нислэгийн дугаар: ОМ302А Хөөрөх цаг: 12:20 Буух цаг: 15:05 Токио – …

  • 18 March

    Х.Балжинням бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчид амжилттай  оролцож байгаа. Олимпийн наадамд  бөөрөнцөг шидэлтийн төрлөөр  оролцсон Х.Балжинням  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа долоон тамирчин байгаа аж. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. …

  • 18 March

    Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад нэрт найруулагч, жүжигчин Г. Доржсамбуу агсны 70 насны ойг тохиолдуулан “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн арга хэмжээг  зохион байгуулах гэж байна.”Тэнгэр …