“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотноо зохион байгуулагдлаа. Уг хуралд монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, БНХАУ-ыг төлөөлж тус улсын Тээврийн дэд сайд Лью Шаомин, ОХУ-аас Тээврийн яамны Автотээвэр болон хотын зорчигч тээврийн төрийн бодлогын газрын дарга Алексей Сергеевич Бакирей …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
17 July
Булган, Архангайн малчдын исгэсэн айраг шилдгээр шалгарав
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Монголын уламжлалт исгэсэн цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар …
-
17 July
Манай Улс тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын илтгэлээ НҮБ-д танилцуулав
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг талаарх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулав. Тэрбээр илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий …
-
17 July
ҮХОНӨТАХ: Ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалт бүрийн талаарх саналыг тайлбарын хамт хүргүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч 07 сарын 16-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр ( 2019.07.17) хуралдлаа. Энэ хүрээнд Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг …
-
17 July
Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн нэр томъёо тов тодорхой байх ёстой
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.17) хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 7 сарын 16-ны өдөр төсөлтэй холбоотой саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн …
-
17 July
“Цэвэрхэн наадацгаая” аяныхан таван хоногт 100 орчим тонн хог цэвэрлэжээ
БОАЖЯ-наас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Цэвэрхэн наадацгаая” аян энэ жил өргөн хүрээнд өрнөлөө. Урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалж, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллалаа. “Цэвэрхэн наадацгаая” аяныг …
-
17 July
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 07 дугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга …
-
17 July
10,12 настай хүүхдүүд хулгай хийж байгаад баригджээ
Энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр 13:00-16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 27 настай эмэгтэй Т-гийн гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна. Тус хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагчид хайхад насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна. Тодруулбал, 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн …
-
17 July
Өчигдрөөс эхлэн нийтийн тээврийн “Баруун түрүү–10 хороолол” чиглэлд өөрчлөлт орлоо
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэлсэнтэй холбоотойгоор Дархан, Эрдэнэтийн салдаг уулзвараас 61 гарам хүртэлх замыг өчигдрөө эхлэн арван нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хаалаа. Иймд Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн байна. Мөн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замд дараах өөрчлөлт оржээ.
-
17 July
Мөнгөн гүүр эмнэлэг уралдаанч хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ
Энэ сарын 20-21-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах “Их хурд”, өв соёлын фестивальд хурдан морь унах бүх хүүхдүүдийг Мөнгөн гүүр эмнэлэг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон байна. Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд”, адуун өв соёлын фестиваль энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд аймаг сумдын түрүү, нутаг …
-
17 July
Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна
Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт …
-
17 July
Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 17-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт: 1, 4-р хороо 1-4, 13-15, 17, 25, 37-39, 49, 50, 51, 61-63, 74, 75, 84, 85-р байрууд, Зиб …
-
17 July
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, …
-
16 July
Б.Болороо бүсгүйн нөхөр амиа алдсан хэргийг Мөрдөн байцаах алба шалгана
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, …
-
16 July
Жюү жицүгийн Ази тивийн АШТ-д 24 орны тамирчид өрсөлдөнө
Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Бөхийн өргөө”-д болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл