Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 2 September

    Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтоолоо

    Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 …

  • 2 September

    Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгалаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Нутагт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус …

  • 2 September

    Есдүгээр сарын 15-нд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” болно

    “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо. Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ. Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, …

  • 2 September

    ӨМНӨГОВЬ: Паралимпийн наадамд багаараа гуравдугаар байр эзлэв

    Улсын аварга шалгаруулах Паралимпийн наадамд Өмнөговь аймгаас 10 тамирчин, нэг дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Уг наадамд 21 аймаг, 9 дүүргийн 300 гаруй тамирчин 39 төрлөөр өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. Б.Төмөрбаатар гар барилдааны анхдугаар тэмцээнд тэргүүн байр, алтан медаль, Г.Цогтгэрэл зээрэнцэг төрөлд алтан медаль, бөөрөнцөг …

  • 2 September

    Маргааш бүх нийтээр амарна

    Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 3 буюу Мягмар гарагийг  бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэхдээ есдүгээр сарын 3-ны ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлсэн. Халх голын 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан ОХУ, Монгол Улс хамтран урлаг соёл, түүхийн үзмэр, музей, онгоцны үзүүлбэр гээд олон арга хэмжээг …

  • 2 September

    Өнөөдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор есдүгээр сарын 2-ны өдөр ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин зочин Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Есдүгээр сарын 3-ны өдөр  нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам,  Амарын …

  • 2 September

    Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь …

  • 2 September

    НИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүслээ

    Эх орны минь өнцөг булан бүрт мөнгөн хонх жингэнэж, 2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 39, 57 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат нар оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр өнөөдөр нэгдүгээр ангийн бяцхан сурагчид сургуулийн хаалгаар алхан орох дурсамжтай мөч. Энэхүү сайхан дурсамжтай мөчийг хуваалцаж, хамтдаа түүх бичилцэж байгаад баяртай байна. Мөн энэ жил 12 дугаар …

  • 2 September

    У.Хүрэлсүх: Засгийн газар Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, хэрэгжүүлэх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж буй. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг …

  • 2 September

    С.Амарсайхан: Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй

     “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын Захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн …

  • 2 September

    Өнөөдөр Нэг дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 02-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ – 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн …

August, 2019

  • 31 August

    Сүхбаатарын талбайд  “Атар 60 -Агро экспо-2019” болж байна

    Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, сурталчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний …

  • 31 August

    Хүүхдийн сурлагын АМЖИЛТАД нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл

    Хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл: 1. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА МУУДАХ Хүний уураг тархины духны муж хэсэг нь хүний анхаарал төвлөрөх, аливааг урьдчилан төлөвлөх болон өдөөлтийг зохицуулж байдаг. Энэхүү тархины хэсгийн үйл ажиллагаанд саад учрах үед анхаарал сарних, аливаа ажлыг хойш тавих, хувийн зохион байгуулалт алдагдах ба аливааг эргэцүүлэн тунгаах чадвар алдагддаг. Тархины энэ хэсэгт гэмтэл үүсгэдэг хүчин зүйлсүүдэд …

  • 31 August

    “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт гэрэл зургийн галерейг нээн танилцуулж байна. Нэг жилийн хугацаанд үргэлжлэх тус галерей нь зүрх судасны мэс заслын тасгийн 50 жилийн хөгжлийн хугацаан дахь онцлох үйл явдлыг гэрэл зургийн хальснаа буулгасан түүхт он жилүүдийг харуулсан 90 гаруй гэрэл зургуудыг онцлон дэлгэж байгаа юм. …

  • 31 August

    Төрийн энтерпрайз архитектурын платформыг нэвтрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна. “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох” дэд төслийн хүрээнд төрийн 3 байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулах, санал авах, хэлэлцэх, сайжруулах зорилготой сургалт  Төрийн ордонд Нутгийн удирдлагын танхимд боллоо. Төрийн дижитал шилжилтийн үндсэн суурь Төрийн энтерпрайз архитектур (ТЭА) болон өгөгдөл …