Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд та бүхнийг урьж байна. Энэ удаагийн лекцийг НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчдын асуудлаарх Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр 2019 оны 09 дүгээр сарын 06-нд уншина. Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
31 August
Ханс-Иоахим Фухтел: Байгаль цаг уурын огцом өөрчлөлт зөвхөн Монгол ч биш дэлхий нийтэд тулгарч байна
ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел болон тус улсын албаны төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд албаны төлөөлөгчид ХААИС-д зочиллоо. ХААИС нь 1958 онд байгуулагдсан бөгөөд салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх томоохон бааз суурь юм. Тус сургууль нь 12 орчим га газар эзэлдэг туршилт судалгааны цэцэрлэгт хүрээлэнтэй. Энэхүү …
-
31 August
Ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ. Ийнхүү …
-
31 August
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын …
-
31 August
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна. 2019 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, …
-
30 August
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх сарын 3-нд манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдаанд ялалт байгуулсаны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж …
-
30 August
“Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ийнхүү өнөөдөр /2019.08.30/ сургалтад хамрагдсан Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, …
-
30 August
С.Билгүүн: Э.Оюунболдын цол хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн яам харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй худалдаа хийсэн гэх мэдээлэл сошиалд тараад байгаатай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Билгүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “ШШГЕГ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр машин худалдаж аваагүй байсан. Гэхдээ тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн …
-
30 August
Зориулалтын бус газарт авто машины худалдаа эрхэлж буй иргэн, ААН-ийн газар эзэмших, өмчлөх эрхийг цуцална
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 20-22-ны өдрүүдэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нийт 62 аж ахуйн нэгжид гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус албанаас өгсөн шаардлагынхаа дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналт хийжээ. 62 ААН, байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байсан аж. Иймд холбогдох хууль, …
-
30 August
Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн ажлын 3-10 хоногт багтаан олгоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. “2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт авах оюутнуудын хүсэлтийг сургууль тус бүр дээр энэ сарын 26-30-ны хооронд хүлээн авч байна. …
-
30 August
Б.Лхагвасүрэн агсны яруу найргийн шинэ номын нээлт ирэх сард болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гараад удаагүй байгаа юм. Тус номын нээлтийг есдүгээр сарын 3-нд “Интерном” номын их дэлгүүрт 13:00 цагаас хийхээр болжээ. “Морин зэрэглээ” номд яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд туурвисан шүлгүүд багтсан аж. Тэрээр өөрөө 20-30 хувийг …
-
30 August
Өвөр Монгол, Хэбэй мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болно
Монгол улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх соёл, аялал жуулчлалын цуврал арга хэмжээний нэг болох Өвөр Монголын өөртөө засах орон, Хэбэй мужийн соёл аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 03-нд “Новотел” зочид буудалд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний үеэр өмнөд хөршийн зан заншил, үзэсгэлэнт байгаль, Өвөр Монгол, Хэбэй мужуудын соёл, аялал жуулчлалын …
-
30 August
Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар Х.Цүбай томилогджээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар сайд Япон, Монголын Эдийн засгийн хорооны даргаар томилогдсонд нь Х.Цүбайд баяр хүргээд, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг ахиулахад тус хорооны зүгээс илүү идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид улс төрийн өндөр итгэлцэлд суурилсан, харилцан ашигтай эдийн засгийн …
-
30 August
“Халхын гол – Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол, Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор “Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг /2018.08.31/ Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж …
-
30 August
“Тал нутгийн Монгол-2019” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болно
Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм. Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод 2019 оны есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж-10,000 төгрөг байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл