Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 3 September

    “Монгол Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дурсан санах болно”

    Дайнд оролцсон ахмад дайчид аа! Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Одоогоос 80 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж Халхын голд дөрвөн сар гаран үргэлжилсэн хүнд амаргүй дайн байлдаанд ялалт байгуулсан түүхт их ойн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье. Халхын голын 1939 оны байлдааны ялалт асар их үнээр …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд хүрэлцэн ирлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна. Айлчлалын хүрээнд: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ …

  • 2 September

    “А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. …

  • 2 September

    “Хоггүй цэвэрхэн Монгол” аянд төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл нэгдсээр байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд Хог хаягдлын тухай хууль, хог хаягдлыг ангилах,  урамшуулал, хариуцлагын системийг шат шатны засаг захиргааны байгууллагууд, иргэдэд таниулан сурталчлах юм. Мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа газруудын …

  • 2 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг  маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм …

  • 2 September

    Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ

    Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн …

  • 2 September

    “Хоёр ард түмэн- Нэг ялалт ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын уран зургийн галлерейд “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, …

  • 2 September

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

    Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан  “Хоёр ард түмэн-Нэг ялалт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцлоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж, 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэжээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, …

  • 2 September

    Хүүхдийн их эмчийн анги нээнэ

    АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.  -Танд болон танай хамт олонд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. АШУҮИС 2018-2019 оны хичээлийн жилд маш олон ажлыг эхлүүлж, хэрэгжүүлсэн. Харин шинэ хичээлийн шинэ жилд сургалтын бодлого, төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт орох уу? -Баярлалаа. Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, бүрийн хөгжлөөр батлан тодорхойлж, өндөр үүрэг, хариуцлагатай …

  • 2 September

    Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулж, баяр хүргэв. Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгийг арилгахад үнэтэй хувь нэмэр оруулсан …

  • 2 September

    БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

    БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын …

  • 2 September

    Ц.Амгаланбаатар захидалдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн гэж бичжээ

    УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намаас өнөөдөр /2019.09.02/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэгдэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын дарга Ж. Батзандан” 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг Монгол улсад хадгалах булшлахыг хориглосон …

  • 2 September

    “Хүрээ цам-Даншиг наадам” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

    Гандантэгчэнлин хийд энэ сарын 6-8-нд зохион байгуулах шашин соёлын арга хэмжээний талаар өнөөдөр /2019.9.2/ мэдээлэл хийлээ. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав “Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их …

  • 2 September

    Олон улсын гүйлтийн тэмцээнээс Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ

    Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан мастeруудын олон улсын гүйлтийн V их наадмын 40-49 насны насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, бэлтгэл ахлах ахлагч Д.Ариунжаргал мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний 40-49 насны ангилалд олон улсын 20 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин, аваргуудаа шалгаруулсан байна. Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа …

  • 2 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм …