Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 24 June

    Г.Занданшатар: Швейцариас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ

    Монгол Улсад айлчилж буй Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж буйд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэмсэг хатагтай Та хоёр талын харилцааны асуудлаар манай, төр засгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхийн сацуу …

  • 24 June

    Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээн эхэллээ

    Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд …

  • 24 June

    Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол ихсэж байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард ихэнх  нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна. Иймд: Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа …

  • 24 June

    Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм. Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж  “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 …

  • 24 June

    “Никитон” ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлав

    “Никитон” амтлаг  25 жилийн ойн баяраа угтаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөг хандивлажээ. Тус хамтлагийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү мөнгийг өргөж буйгаа илэрхийлж,  эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүссэн байна. Анх 1993 онд байгуулагдсан “Никитон” хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа  Төв цэнгэлдэх хүрээлэнд  сонсогч фэнүүдтэйгээ энэ сарын 29-нд тэмдэглэх юм. Хамтлагийн уран …

  • 24 June

    УИХ-ын дарга Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргыг угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти-г өнөөдөр (2019.06.24) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн …

  • 24 June

    О.Амгаланбаатар: Төсвийн хомсдолоос шалтгаалан шүүхийн хараат бус байдал алдагдаж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатартай ярилцлаа. -Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ гишүүдийг сонгох сонгууль боллоо. Одоо Ерөнхийлөгчийн томилгоо хүлээж байх шиг байна. Энэ хугацаанд шүүхийн хараат бус байдлын асуудал ч багагүй хөндөгдөж байна. –Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд …

  • 24 June

    Улсын Гарьд Ө.Бат-Орших наадмаар барилдах эрхтэй болжээ

    Допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдоод байсан Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхийн барилдах эрхийг саяхан Бөхийн холбооноос сэргээжээ. Тэд дахин сэргээш хэрэглэхгүй, буруутай үйлдлээ ухамсарлаж байна гэдэг хүсэлтийг холбоондоо өгсөн юм байна. Лаборатрийн шинжилгээг үндэслэн Бөхийн холбооноос тэдний барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 01-н …

  • 24 June

    Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн даргын айлчлал эхэллээ

    Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв. Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд,Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын …

  • 24 June

    Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. Улаанбаатар …

  • 24 June

    М.Энхсайхан: Хоригдлуудад хүмүүжлийн гарын авлагаар хангаж ажилламаар санагдав

    Авлигатай тэмцэх газар өнгөрсөн Пүрэв гаригийн орой /2019.06.20/ Ерөнхий сайд асан М.Энхсайханаас байцаалт авч, улмаар хорих шийдвэр гаргасан. Мөн АТГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Харин шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж, Баасан гаригт сулласан юм. М.Энхсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа төрсөн бодлоо бичиж, олон нийтийн сүлжээнд түгээжээ. Түүнийг нь бүрэн эхээр …

  • 24 June

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ …

  • 24 June

    Завьт эргүүлийнхэн дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ

    Нийслэлийн онцгой байдлын газрын  нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Алба хаагчид 2019 оны 06 дугаар сарын 20-ны …

  • 22 June

    Д.Цогтбаатар: Парламентын тогтолцоог үндсэн зарчмаар нь хөгжүүлэхийг зорьж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т …

  • 22 June

    Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо

    Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, …