Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 24 April

    ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас тайлбар авч байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас  тайлбар авч байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагаанд оролцсон тагнуулын  ерөнхий газрын хоёр, ШШГЕГ–ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг энэ хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.

  • 24 April

    Ч.Хүрэлбаатар: Эрүүл мэндийн даатгалын сан, НД-ын сангийн хөрөнгийг 2020 оноос төрийн сан дээрээ байршуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.23/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар   өнөөдөр мэдээлэл  хийлээ. Тэрбээр  “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Монгол Улсын 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ. 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлнэ.  2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 …

  • 24 April

    Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

    Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж буй. Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай …

  • 24 April

    Ким Жон Ун, В. Путин нар маргааш уулзана

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун  Пёньян хотын төмөр замын буудлаас хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвдүгээр сарын 25-нд уулзана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг  мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах …

  • 24 April

    Өнөөдрөөс эхэлж гурван өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

    Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд зам хаана. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-нөөс буюу өнөөдрөөс эхэлж 26 хүртэл …

  • 24 April

    Хэрэглээний усны үнэ тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ

    Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болов. Улаанбаатар хотын хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус есөн мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгджээ.  Харин Налайх дүүргийн хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд …

  • 24 April

    Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр  Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа. Хурандаа генерал С.Лувсангомбо нь өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд 1971-1972 оны хооронд Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг (одоогийн нэршлээр хотын дарга) хашиж байсан юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмрийг хотын …

  • 24 April

    Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг дэмжив

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2019.04.23/  хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус хуралдааны эхэнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан боловч хэлэлцэхээс хойшлуулав. Ажлын хэсгийн бүрдэл дутуугаас тус хуулийн төслийг буцаах саналыг байнгын хорооны дарга О.Содбилэг гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн …

  • 24 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, …

  • 24 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.   Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн …

  • 24 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 23 April

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

    ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм. Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг …

  • 23 April

    Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний …

  • 23 April

    Хонхор, Ургах наран хорооллын чиглэлд нийтийн тээврийн автобус нэмж явуулахаар болжээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны …

  • 23 April

    Хөлс авч хүн гүтгэгчид

    Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэж доромжилсон бол хариуцлага хүлээлгэхээр болсон. Өмнө нь энэ заалт эрүүгийн хуулиар шийтгэгддэг байсан бол одоо зөрчлийн хуульд шилжсэнээр хүн гүтгэн доромжлогчдод тун ашигтай байдал бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл гүтгэгчид ажлын гүйцэтгэлд авсан төлбөрийнхөө хэдхэн хувийг торгуульд шилжүүлчихээд л ял завшиж яваа юм. Тухайлбал, АНУ-ын Чикаго хотоос хүссэн хүнээ доромжлоод бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд …