Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 27 June

    “НИКИТОН” хамтлаг О.Дөлгөөнд хоёр сая төгрөг хандивлажээ

    Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, цагдаагийн албан хаагчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл Никитон хамтлагийнхан “Мөнгөтэй зочин” нэвтүүлэгт оролцон 900 мянган төгрөг хожсон бөгөөд нийт 2 сая төгрөг болгож О.Дөлгөөний …

  • 27 June

    О.Амгаланбаатар: ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан. Үүний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга тэдгээр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн зарлигийг өчигдөр гаргасан билээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг …

  • 27 June

    Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч,  хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлэв. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ …

  • 27 June

    Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна …

  • 27 June

    Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ “Шилдэг концертмэйстр” шагнал хүртжээ

    П.И.Чайковскийн нэрэмжит хөгжимчид, дуурийн дуулаачдын олон улсын XVI уралдааны “Шилдэг концертмэйстр”  шагналыг Монголоос анх удаагаа төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ хүртсэн байна. “Дэлхийн урлагийн олимп” хэмээгддэг энэхүү наадмаас Монгол Улсын хөгжмийн салбарын төлөөлөл анх шалгарч,  төгөлдөр хуурчийн уран чадварыг олон улсад таниуллаа. Энэ жилийн наадмын шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтсан юм. Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ багаасаа эх орондоо төдийгүй олон …

  • 27 June

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, Ази номхон далайн бүсийн орнуудын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх асуудлаарх IV конгрессийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр НОСК-ийн Орон сууцны ашиглалт, борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг түрээсийн орон …

  • 27 June

    Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

    “Өвөг сур” гэгддэг урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш /2019.06.28 Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Энэ жилийн УАШТ “Өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болно” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 …

  • 27 June

    Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн

      Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар “Нэр бүхий 17 шүүгч авлига авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт өгснийг нотлох баримт, бичлэг хангалттай байгаа. Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөний …

  • 27 June

    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд зорилтот төслүүд хэрэгжиж байна

    Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБ-ын Хүүхдийн сангаас  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжсэн төслүүдийн үр дүнгийн талаар санал солилцох уулзалт боллоо.  Уулзалтанд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Швейцарийн холбооны улсын Монгол Улсыг …

  • 27 June

    Автозамыг А, В, С бүсчлэлд хуваах талаар иргэдээс санал асуулга авч байна

    Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг судалгаагаар тогтоосон. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Энэ байдлаараа цаашид удаан явбал иргэд оршин суугчдын ахуй амьдралд төдийгүй улс хэмжээнд маш их мөнгө төгрөг, цаг хугацааг …

  • 27 June

    Үсчин, гоо сайхны газраас зөрчил илэрчээ

    Энэ удаагийн үсчин, гоо сайхны газруудад хийгдсэн шалгалтанд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж Ч.Сүхбаатар, Энххүрэл, О.Наранзул, Б.Цэрэнчимэд, Л.Навчаа, Долмаа, Буянт Налайх ХХК, Эко бьюти ХХК, Энх-Оюу сайхан ХХК, Хүмүүнгуа ХХК, Цэнгэл сор ХХК, Эрдэнэбулган ХХК, Эвэргүүд ХХК, Б.Мөнхбаатар, Грейтматрикс ХХК, Сэтгэмж салон, Ачлал салон, Нью фасе салон, Каштан ХХК, Цэрмаа, Матилда гэсэн 21 үсчний газар, Ж.Батцэцэг, Wella салон, Lotus …

  • 27 June

    Улсын их хурлын тамгын газрын ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гаргасан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 400 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2019.06.27) хуралдлаа.     Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх үйл ажиллагааны зохион байгуулалт, тэдгээрийн гүйцэтгэлд …

  • 27 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд  үргэлжилсэн бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир голын эрэг дагуу аялал зугаалгаар явах иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн бага  насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, гэр хашаа, саравч, орон байрыг гуу …

  • 27 June

    Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/  Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Үүнд Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч багтжээ. Зарлигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус …

  • 26 June

    Энэ оны эхний таван сард 4.6 кг алт экспортолжээ

    Энэ оны эхний V сард 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна. Алтнаас улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр мөн хугацаанд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээл өсөж 1400 ам.доллар болсон. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн …