Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 25 April

    Шуурхай мэдээ: Б.Хурцыг 15 хоног хорихоор боллоо

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг /2019.04.23 /цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн юм.

  • 25 April

    Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төсөл хэрэгжлээ

    БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019.04.25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас …

  • 25 April

    АТГ: Долоон албан тушаалтны ХОМ зөрчилтэй байсан

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Хэвлэлийн хурлаар АТГ-аас дөрөвдүгээр сард хийсэн ажлуудаа товч танилцуулсан. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, …

  • 25 April

    Элчин сайдыг эгүүлэн татах саналыг УИХ дэмжлээ

    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулав.  “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх …

  • 25 April

    Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага …

  • 25 April

    Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны ОУ-ын хуралд оролцож байна

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, …

  • 25 April

    41 байршилд явган хүний зам гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр …

  • 25 April

    Нөхөн сонгуульд шаардагдах 287 сая төгрөгийг хөрөнгийг шийдвэрлэв

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно.

  • 25 April

    Б.Хурц ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэжээ

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас саатуулаад байгаа билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд үүний дагуу тайлбар өгөхөөр очих үед улсын нууцтай холбоотой асуудлыг ярьсан учир тэрбээр “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг …

  • 25 April

    С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгууллаа

    УИХ-ын чуулганы  өнөөдрийн /2019.04.25 /нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа. С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна. Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. …

  • 25 April

    Ким Жон Ун, В. Путин нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын …

  • 25 April

    Иргэд нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй оролцлоо

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио нийслэл даяар 08:00 цагт дуугарлаа. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих …

  • 25 April

    Ирэх сарын 1-ээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлнэ. Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат …

  • 25 April

    Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Төрийн тэргүүнийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авч, мэндчилэв. Айлчлалын хүрээнд өнөөдөр БНХАУ-ын Дяоюйтай төрийн …

  • 25 April

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж …