Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 12 August

    Үерийн аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэлт хүчин зүйлсээс болгоомжлоорой

    Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?  Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь …

  • 12 August

    Б.Булган: Би шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа

    ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна.  Хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй. Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. Тэднийг С.Зоригийн амь …

  • 12 August

    Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс …

  • 12 August

    Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд Д.Отгонжаргал тэргүүн байр эзэллээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019”  олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарчээ. Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын …

  • 12 August

    “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт гадаад, дотоодын 20 гаруй гэрэл зурагчид хамрагдаж байна

    Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн нээлт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдах бөгөөд наймдугаар сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны …

  • 12 August

    Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ сарын 1-нд ашиглалтад өгөх байсан цэцэрлэгийн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байна Налайх дүүргийн 3-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн …

  • 12 August

    Ерөнхий сайд “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцох залууст Төрийн далбаагаа мандуулан ирэхийг ерөөлөө

    “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болно. Манай улсаас найман мэргэжлээр найман залуу оролцоно. “Дэлхий ур чадвар” 45 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан тэмцээнд нь амжилт хүслээ. Тэрбээр,Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын салбараар бэлтгэгдэн гарсан мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн …

  • 12 August

    Ерөнхийлөгч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг …

  • 12 August

    Автомашины тэвшинд бага насны хүүхэд тээвэрлэж яваад амь насыг нь хохироожээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал: 2019 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагт …

  • 12 August

    Зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмжийг амжилттай суулгалаа

    Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан …

  • 12 August

    “Халхын гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 80 биет үзмэр дэлгэнэ

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын …

  • 12 August

    Бөхчүүдийн допингийн шинжилгээний асуудлаар ХЗДХЯ мэдээлэл хийнэ

    Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ 11:00 цагаас ХЗДХЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийнэ. Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн …

  • 12 August

    “Цагдаагийн олимп”-оос манай тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

    Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртэж олимпын салхийг амжилттай хагаллаа. Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль …

  • 12 August

    Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг хэзээ зарлах вэ

    Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Допингийн эсрэг үндэсний төв жил бүр допингийн шинжилгээ авдаг журамтай. Энэ дагуу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авчээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг хэд хоногийн өмнө Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх …

  • 12 August

    Улсын харцага Д. Анарыг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ

    Тулгар төрийн 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол хүртсэн Д.Анарын цолны мялаалга наадам энэ сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болжээ. Төрөлх нутгийнхан нь шинэхэн харцагтаа нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаажээ. Д.Анар 2011 оноос үндэсний бөхөөр идэвхтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан …