“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ 9-р сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм. …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
10 September
Хилийн боомтуудын захиргаанд жуулчдад зориулсан хөтчийн үйлчилгээ үзүүлэх электрон дэлгэц хүлээлгэж өглөө
БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг …
-
10 September
Ерөнхий сайд Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлтэд оролцож баг, тамирчдад амжилт хүсэв
Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэллээ. Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 …
-
10 September
2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, …
-
10 September
Монголын хамгийн том лазер гэрлийн шоу энэ Баасан гарагт болно
Монголд урд өмнө засагдаж байгаагүй нүсэр том тайз өнөөдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд засагдаж эхэллээ. 9 дүгээр 13 буюу энэ Баасан гарагт “Light up Mongolia” Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох бөгөөд энэхүү шоу арга хэмжээнд зориулан дээрх тайзыг засаж байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран …
-
10 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл …
-
10 September
“Ялалт” музейн захирал Л.Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат цол хүртээх тухай зарлиг гаргаж, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Лхамжаагийн Мягмарсүрэнд Монгол Улсын Соёлын гавьяат цол хүртээв. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдааны түүхэн ач холбогдол, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан …
-
10 September
ЦЕГ: Хар тамхи хэрэглэснээс болж нас барсан байж болзошгүй хоёр иргэний хэргийг шалгаж байна
Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар мэдээлэл гаргалаа. Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи …
-
10 September
Эрэлч нохойн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд “Эрэлч нохой сургалт, арчилгаа” сэдэвт хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой …
-
10 September
Б.Солонго: Үндэсний аюулгүй байдалд трансжендерүүд биш хоол хүнс нөлөөлж байна
Трансжендер мисс Б.Солонго өнөөдөр /2019.09.10/олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Б.Солонго:” Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн нэг залуу трансжендер хүмүүсийн үс гэзгийг хусна гэж нийгмийг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэнд харамсалтай байна. Хүний эрхийн комисс цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан шалгаж байгаа юм билээ. Зурагний хувьд трансжендер хүмүүс архидаад эсвэл биеэ үнэлээд …
-
10 September
АТГ: Зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна
Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. АТГ-аас төрийн байгууллагуудад Зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна …
-
10 September
“Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” онол практикийн бага хурал болно
Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд Монгол ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлэгддэг билээ. Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа өнөө …
-
10 September
Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ эхэллээ
Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо энэ сарын 8-ний өдөр эхэллээ. Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20 орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна. Дэлхийн …
-
10 September
Дуучин М.Нарантуяа “Мангир” нэртэй брендээ гаргажээ
Дуучин Нара буюу М.Нарантуяа “Le miel de Nara” буюу “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брендээ энэ сарын 8-ний өдөр цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зэрлэг цэцэгс, эмийн ургамлаас тоос хүртсэн зөгийн балаар тус брендийн бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа аж. Тэрбээр энэ талаараа “Танд хүрч буй энэхүү 450гр балыг гарган авахын тулд : 1150 гаруй ширхэг зөгийнүүд маань 180,200 …
-
10 September
Ч.Раднаабазар: Ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Налайх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна. Дүүргээ төлөөлөн оролцож …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл