Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 3 May

    Замын цагдаагийн урд уулзварын нэг эгнээг өнөөдрөөс хаана

    Замын цагдаагийн гүүрэн гарцыг ажлын төлөвлөгөөний дагуу энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм. Гүүрэн гарцын барилгын ажлын Нарны зам дээгүүр хөндлөн гарах хэсгийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22:00-06:00 цагуудын хооронд Замын цагдаагийн баруун урд уулзвараар баруунаас зүүн, зүүнээс баруун тийш …

  • 3 May

    МАН УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

    Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг …

  • 3 May

    Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд …

  • 3 May

    Ерөнхийлөгч УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хүүхдийн хүчирхийллийн асуудлаар уулзаж, ярилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд …

  • 3 May

    “Хархорин” захад сэжигтэй этгээдүүдийн царай төрхийг таньдаг камер байрлуулжээ

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хар хорин” худалдааны төвийн ажилтан, алба хаагч, лангуу түрээслэгч, иргэдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах талаар сургалт, зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсүүдтэй хамтран  зохион байгууллаа. 2019 оны 3 сарын 1-ний өдрөөс тус …

  • 3 May

    Ж.Дамдинцэрэнтэй холбогдолтой шаардлагыг НИТХ-д хүргүүлжээ 

    Нийслэлийн соёл, урлагийн газрын зарим харьяа байгууллагуудын дарга нар түр хороо байгуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шаардах бичиг хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус түр хорооноос Ж.Дамдинцэрэнд хариуцлага тооцуулах тухай Хотын даргад хүргүүлсэн шаардлагаа хэлэлцэн шийдвэрлүүлэхээр НИТХ-ын Дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчдөд ханджээ. Хотын даргад хүргүүлсэн …

  • 3 May

    У.Хүрэлсүх: Манай улсад сагсан бөмбөгийн спорт хөгжих бүрэн боломжтой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос олимпийн төрөлд багтсан. Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцэл хүлээсэн харилцаа бий болгоод …

  • 3 May

    Ерөнхий сайд “Хараат бус сэтгүүл зүй” форумд оролцогчдод ИЛГЭЭЛТ хүргүүллээ

    Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөө”-нд зохион байгуулж байна. “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Хэвлэл мэдээллийн үндэсний форумд оролцогчдод Ерөнхий сайд У.Хүрэлсүх  илгээлт явуулсныг  …

  • 3 May

    Г.Занданшатар: Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчгүйгээр шударга ёсыг тогтоох зорилт хэрэгжих боломжгүй

    Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум “Соёлын төв өргөө”-нд болж байна. “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын 1000 төлөөлөгч оролцож байгаа юм. Хэвлэл мэдээллийн үндэсний форумд оролцогчдод УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт явуулсныг УИХ-ын …

  • 3 May

    Хөгжлийн банк БНХАУ-ын SINOSURE-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

    БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпораци (SINOSURE)-тай 400 сая ам.доллар хүртэлх дүнтэй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд даатгалын дэмжлэг авах“Хамтын ажиллагааны гэрээн”-д гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацийг төлөөлж Eрөнхийлөгч Ван Тинке Болон албаны бусад хүмүүс оролцов. Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсаас Хятадын Экспорт, зээлийн даатгалын …

  • 3 May

    Л.Оюунтунгалаг: Хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг мэргэжил нэгт сэтгүүлчиддээ уриалж байна

    Шинэ зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  тэмдэглэж байна. Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон …

  • 3 May

    Тайландын эзэн хаан генерал бүсгүйтэй гэрлэжээ

    Тайландын Эзэн хаан Маха Вачиралонгкорн Хамгаалалтын албаныхаа дарга, генерал Сутхида Вачиралонгкорнтой гэрлэснээ албан ёсоор зарлалаа. Тайландын хатан Сутида Тиджай нь “Тай Эйрвэйз” нислэгийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд Эзэн хааны хувийн бие хамгаалах албаны дэд даргаар томилогдсон байна. Тэгвэл Тайландын хаан Маха Вачиралонгкорн дөрөв дэх удаагаа гэрлэж буй бөгөөд 1977 онд Соамсавали Китиякаратай, 1944 онд Ювадхида Полпрасертай, 2001 онд …

  • 3 May

    Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр 09:00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Махны …

  • 3 May

    Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр:”Хараат бус сэтгүүл зүй” Үндэсний форум болно

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр /2019.05.03 /Соёлын төв өргөөнд 09:00 цагт  зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумд “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл, Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор болох юм.       

  • 3 May

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт: 14-р хороо Энхтайван, Консулын 1, 2, Дүүрэгийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, …