Мэдээ мэдээлэл

July, 2019

  • 5 July

    “Дээлтэй Монгол наадам” ирэх лхагва гарагт болно

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам” долдугаар сарын 10-ны лхагва гарагт 14.00 цагаас Сүхбаатарын талбайд болно. 13 дахь удаагаа болж буй уг наадам Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Наадмаар Шилдэг үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй, …

  • 5 July

    Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй явдалд баяр хүргэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 5 July

    УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

    УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана. Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд нээж, долоодугаар сарын 01-нд хаадаг. УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах захирамж гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …

  • 5 July

    “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ.  Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг …

  • 5 July

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн ээлжит хурлаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан авах зохион байгуулалтын арга хэмжээ, Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, хүчингүй болгох тухай, Орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр авах тухай,  Байгууллагын хагас жилийн ажлын тайлан мэдээ, албан бичиг шийдвэрлэлтийн байдал, Ногоон байгууламжийн арчилгаа хариуцаж буй гэрээт …

  • 5 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. …

  • 4 July

    Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ

    Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн …

  • 4 July

    МҮБХ-оос таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн шийдвэрээ цуцалснаа мэдэгдлээ

    Допингийн жагсаалтад орсон хориотой бодис илэрсний улмаас барилдах эрхээ хасуулаад байсан нэр бүхий бөхчүүд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, улмаар шүүх тэдний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг. Дээрх асуудалтай холбогдуулан МҮБХ-оос мэдэгдэл гаргажээ.  

  • 4 July

    Төв аймгийн сэргэлэн суманд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээ хийжээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээг тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран хийж гүйцэтгэлээ. Тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын 5 сектор, тандалтын …

  • 4 July

    Улсын заан Б.Пүрэвсайхан наадамд зодоглохгүй

    Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд зодогдуулахгүй хэмээн бөхчүүдийн дунд  нэлээд хэл ам  болж байгаа. Тэдгээр бөхчүүдийн дотор Улсын заан Б.Пүрэвсайхан байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон наадмын өмнөх сорилго барилдаанд сэргээш хэрэглэсэн улсын цолтой бөхчүүд барилдсан бөгөөд заримыг нь барилдуулаагүй юм. Энэ бөхчүүдийн барилдах эрхийг өнгөрсөн жил МҮБХ-ноос сэргээсэн. Барилдах эрхээ сэргээлгэсэн бөхчүүд төрийн их баяр наадамд барилдах эсэх нь …

  • 4 July

    Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарт зориулсан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолт маргааш болно

    “Монголиан Нью Прожект” ХХК, “Голд майнд медиа групп” хамтран олон нийтийн анхаарлын төвд байгаа хүнд өвчин зовлонд нэрвэгдсэн Б. Амингэрэл, Т.Есөн-Эрдэнэ нарын хагалгаа, эмчилгээнд зориулан “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтыг маргааш буюу энэ сарын 5-ны өдөр 19 цагаас UB PALACE концертын их танхимд зохион байгуулах гэж байна. “СЭТГЭЛ ХАЙРЫГ ТҮГЭЭЕ” хандивын тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Ж.Уранчимэг, Э.Бүрнээбаяр, МУСТА П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Н.Мөнхбаяр, …

  • 4 July

    Чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбумтэй тэнцэж байна

    МУХБ-ны шинэ удирдлага томилогдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин энэ хугацаанд хийсэн ажил, цаашид  хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр банкны санхүүгийн үзүүлэлт, чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай, МУХБ-аас зээл авахыг хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын тухай онцлон мэдээлэв. Санхүүгийн үзүүлэлт: МУХБ-ны санхүүгийн үзүүлэлт 2019 оны I улирлын байдлаар …

  • 4 July

    “Naadam night” шоу зохион байгуулна

    Баяр наадмын үеэр жуулчдад зориулан зохион байгуулж буй “Naadam night” шоу долоодугаар сарын 11-ний орой 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Наадмын нээлтийн соёл урлагийн хөтөлбөрийг орой нь жуулчдад зориулан орчуулгатай хүргэх “Naadam night” шоу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж хөтөлбөр бэлэн болсон байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв

  • 4 July

    Хотын Захирагч АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браян компанийнхаа үйл ажиллагаа болон өөрсдийн үйлдвэрлэдэг автомашины яндангийн шүүлтүүрийн талаар хотын Захирагчид танилцуулав. Тэрбээр “Манай компани олон жилийн дадлага туршлагад суурилан шинэ дэвшилтэт технологийг ашиглан автомашины хөдөлгүүрийн утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах …

  • 4 July

    “Дээлтэй Монгол наадам” зохион байгуулна

    Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг долоодугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 13 дахь жилдээ зохион байгуулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.