Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Улаанбаатар Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, Гадаад харилцааны сайд …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
20 August
ФОТО: Улаанбаатар хотноо Азийн төлөөх Боао форумын бага хурал болж байна
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд …
-
20 August
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн буцаажээ
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаажээ. Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будааг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн, экспортлогч оронд нь буцааж байсан юм.
-
20 August
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг. CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь 1вт цахилгаан энергийг …
-
20 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан. Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот …
-
20 August
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ
Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал өнгөрсөн баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй …
-
20 August
“Говийн чоно-2019” ирэх есдүгээр сард болно
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдах ба бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр дадлага сургуулийг зохион …
-
20 August
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ
Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар …
-
20 August
Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг …
-
20 August
10 настай ач охиноо хүчиндсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хооронд иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах …
-
20 August
А.Алисжабана Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өчигдөр /2019.08.19/ хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын …
-
20 August
“Стандарт хүнс” ХХК-ийн Сайко цагаан будаа хаяг шошгын зөрчилтэй байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хороолол дахь Номин супермаркетад худалдаалж буй “Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад …
-
20 August
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газар болон түүний харьяа Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд иж бүрэн хяналт, шалгалтыг энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт, шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулж, Төрийн албаны тухай хууль, холбогдох …
-
20 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-16:00 цагт 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топ фортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, Иргэн Амарбаясгалан, Мөнхжаргал, Олег, Насан-Урт, Дэлгэрмаа, Булаг, Хатантуул СӨХ-д, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16 …
-
20 August
Б.Хурц нарт холбогдох хэргийг Прокурорт буцаав
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл