Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
10 July
Агаар чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах …
-
10 July
Хязаалан насанд Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүд хурдлав. Эхний гуравт …
-
10 July
Хотын Захирагч дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нөгөө талаас БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд …
-
10 July
Б.Чогсом, До.Болд нарын хамтарсан үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдлээ
Монгол, Франц улсын ардын зураач МУУГЗ Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын хамтарсан, 200 гаруй бүтээлээс бүрдэх “ART LIFE” хамтарсан үзэсгэлэн долдугаар сарын 01-28-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна. Монгол Арт Галерей Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.
-
10 July
Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд …
-
10 July
“Торгоны зам” авто ралли үргэлжилж байна
Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09 нб өдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид …
-
10 July
Цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4,137 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, …
-
10 July
ОБЕГ-т гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашин хүлээлгэж өгчээ
Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Улмаар нийт гурван сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, …
-
10 July
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ
Өнөөдөр /2019.07.10/ Төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулж байгаа аж. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 …
-
10 July
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал, улсын дугаар нь 3, 8-өөр төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан тул маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
-
10 July
С.Баярт холбогдох хэргийг наадмын дараа шүүхэд шилжүүлнэ
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа …
-
10 July
Жүжигчин Г.Ундармаа Баянхонгорын НЭ-ийн түргэний тасгийг тохижуулна
Жүжигчин Г.Ундармаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулахаар болжээ.Тэрбээр MCS групптэй хамтран “Итгэлийн танхим” ТББ-аараа дамжуулан тохижуулахаар судалгаа хийж яваа аж. Жүжигчин бүсгүй орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн тасгийг тохижуулахаар болж зураг төслөө хараад ямар байгаа бол доо гэж бодсон. Ирээд хартал тохитой сайхан байна. Засвар хийгдээгүй таван жил болсон гэнэ. Сэтгэлд нийцсэн тухтай …
-
10 July
Улаанбаатарт 30-32 хэм дулаан байна
МАЛЧИД, ИРГЭД, НААДАМЧДЫН АНХААРАЛД Энэ сарын 11, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ …
-
9 July
Сэлгээний галт тэрэг Приус маркийн автомашинтай мөргөлджээ
Амгалангийн 413 км буюу “Том холбохын гарам” дээр сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Тoyota Prius маркийн автомашин гарам руу орсон байна. Автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл