МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
13 June
ШЕЗ-ийн гишүүнийг сонгох санал хураалт гурав дахь удаа явагдана
Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна. Эхний санал хураалт 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл …
-
13 June
Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана
БНХАУ-ын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ. Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-ны хооронд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын …
-
13 June
Азийн урлагийн их наадам Монгол Улсад анх удаа болж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн их наадам” болж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болж Ерөнхий сайд У.Xүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон гадна, дотны жуулчид, урлаг, соёлын төлөөллүүд оролцов. Монгол Улсад анх …
-
13 June
З.Дашдаваа:Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Уг танилцуулгад Монгол …
-
13 June
“Нийслэлийн соёлын элч ” ажиллуулах журамд санал авч байна
Нийслэлийн 152 хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах “Нийслэлийн соёл элч”-ийг ажиллуулах тухай журмын төслийг нийслэлийн Соёл, урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран боловсруулсан байна. “Нийслэлийн соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, …
-
13 June
“Прага куадреннале 2019” их наадамд монголын уран бүтээлчид оролцож байна
Орчин үеийн театрын тайз, хувцас, архитектурын хамгийн нэр хүнд бүхий олон улсын “Прага куадреннале 2019” сценографийн үзэсгэлэн, наадамд “Хатан шонхор” ТББ-ын тэргүүн, куратор, зураач С.Ариунболд тэргүүтэй манай улсын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. ЮНЕСКО болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа тус их наадамд манай улсын уран бүтээлчид фрагментс буюу сценографийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчдийг …
-
13 June
Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шалгалт хийж эхэлжээ
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж …
-
13 June
Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа
Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар …
-
13 June
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны …
-
13 June
Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх голуудын усны түвшин аажим буурсан бол Хэнтийн зүүн хажуугийн зарим голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэсэн байна. Түүнчлэн энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, …
-
13 June
М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. …
-
13 June
“Алтаргана-2020” наадам ОХУ-ын Буриадын Агад болно
Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам хойтон жил буюу 2020 оны долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Ага сууринд болох тов гарчээ. “Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын хороо саяхан хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ирэх жил болох ээлжит “Алтаргана” олон улсын наадмын уралдаан, тэмцээнүүд Ага, Могойт суурингуудад зохиогдох ажээ. Наадмын хүрээнд урлаг, соёлын 15, спортын 6 төрлийн …
-
13 June
Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо. Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх …
-
13 June
Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна
Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл