Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 10 April

    М. Дариймаа:  Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг

    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлтийн дуурийн тоглолт Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь байлаа. Гол дүр тамхины үйлдвэрийн ажилчин гал цогтой цыган бүсгүй Карменд уг дүрд олонтаа хувирч, үзэгчдийг XIX зууны дунд үеийн Испани орон, домогт Севилийн талбайд аваачдаг дуурийн гоцлол дуучин М.Дариймаа дуулсан юм. Тоглолтын тасалбар хэдэн хоногийн өмнөөс дуусаж, энэ дуурийг зарлах бүрийд ирдэг үзэгчид ч орж чадахгүйд …

  • 10 April

    Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн албан хаагчаар бариулна

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр …

  • 10 April

    Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа

    БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Гран При болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа. Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон олон улсын …

  • 10 April

    Монголчуудын угсарсан “TBC-2MС” агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ

    “TBC-2MС” агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ. Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна. “TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд …

  • 10 April

    Ерөнхий прокурор олны анхаарлыг татсан хэргүүдэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

    Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг  хянах болжээ. Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд …

  • 10 April

    “Кембаб чонгүг” хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоожээ

      “Дүнбэгмайл” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ким Баб Чонгүг” хоолны газрын салбарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийжээ. Тэгвэл шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт …

  • 10 April

    “Өглөөний сонин”-ы өнөөдрийн шинэ дугаарын тойм

    “Өглөөний сонин”-ы лхагва гаригийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт “Капитал” банк болон банкны салбарт гарч буй хямралын тухай баримт түшсэн нийтлэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн боловсролын салбарт өрнүүлж буй ажлын тухай дэлгэрэнгүй ярилцлага, олны анхаарлын төвд ороод буй “Эрдэнэт” үйлдвэрийн трансформатор хэрхэн доголдсон тухай байр суурь, энэ онд хэрэгжүүлэх уул уурхайн том төслүүдээс юу …

  • 10 April

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 16.4 хувь буурчээ

    Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа. Мөн энэ оны I улиралд автомашинтай болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, …

  • 10 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томилжээ

    ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу орлогч захирлуудыг томиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Нэгдүгээр  орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авчээ. Ерөнхий захирлын I орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон …

  • 9 April

    Боксын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид Азийн АШТ-д оролцоно

    Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ. Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцохоор Хандгайтын спорт цогцолборт МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. …

  • 9 April

    М.Дариймаа: Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөрийн амтыг жинхэнэ утгаар нь ойлгосон

    Аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийх наймаачид бүхий Севилээс өөр газарт Карментай уулзана. Өглөө эртлэн ажилдаа ирсэн Кармен нүүрээ ч будаж амжаагүй атлаа босон суун дасгалаа уншиж толины өмнө эргэлдэнэ. Түүний өрөө их жижигхэн. Өөд өөдөөс нь харуулан тавьсан зургаан толь бүхий сандал ширээ, үүдний хэсэгтээ дивантай. Харин хананд …

  • 9 April

    Д.Цогтбаатар элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны хөдөө аж ахуй, мал эмнэлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар малын вакцин бэлтгэх, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалахад унгарын талтай хамтран ажиллаж ирсэн туршлагыг үндэслэн энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн …

  • 9 April

    Хотын дарга агаар, орчны бохирдлын эсрэг тэмцэхийг уриаллаа

     “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган өнөөдөр Соёлын төв ордонд боллоо. Чуулганы арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцлоо. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгаанд оролцох …

  • 9 April

    Капитал банк татан буугдсантай холбоотой асуулт, хариулт

    ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БҮРЭН ДААТГАГДСАН Банк татан буугдсан тохиолдолд яах вэ? Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна. Даатгалын тохиолдол гэж юу вэ? Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын …

  • 9 April

    Такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ

    Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын …