Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор 2019 ОНЫГ “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосон. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
29 March
Нийслэлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжлээ
Өчигдөр /2019.03.28/ НИТХ-ын ээлжит XXIII хуралдааны хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмблэгдсэн 2019 оны нийслэлийн бүтэц болон төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн бүтэц болон Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд зарим агентлагийн бүтцийг өөрчлөн баталсантай холбогдуулан тус асуудлыг хэлэлцсэн. Нийслэлийн бүтэц зохион байгуулалт, харьяа газар, агентлагуудын чиг үүргийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, …
-
29 March
Ж.Сауле: “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг эрчимжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор “Үйлдвэржилт 21-100” Үндэсний хөтөлбөр батлагдан 5 зорилт 79 арга хэмжээ төлөвлөн ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн А-56 тушаалаар “Үйлдвэржилт 21:100” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, эрчимжүүлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар …
-
29 March
Гадаад оюутнууд агаарын бохирдлыг бууруулах санаачлага гаргажээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн сургуулийн багш оюутнууд, “Дезерет” Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж …
-
29 March
Хойд Солонгосын иргэд Буриадаар дамжин хууль бусаар хил давах гэж оролджээ
ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг энэ сарын 26-нд баривчилсан байна. Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг билээ. Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. …
-
29 March
Х.Баттулга: “ТВС-2 МС” агаарын хөлгийг ой хээрийн түймэр унтраахад ашиглах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх талын оролцоог хангах, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдал, чадавхийг сайжруулах, олон талт …
-
29 March
Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан дуу хийжээ
“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй. Нөхөртөө өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Х. Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ зориулан “Солонгон ааштай …
-
29 March
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг АТГ-аас шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, АМГТГ-аас Хэнтий аймагт байдаг алтны шороон ордын лицензийг олгох сонгон шалгаруулалт зарлахад түүний ах Т.Эрдэнэбулганы “Good castle” ХХК оролцсон байна. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн даргаар Д.Дашзэвэг …
-
29 March
С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит 2, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, …
-
29 March
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог байна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын …
-
29 March
Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлнэ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэлийнхэнд үзүүлэхээр болжээ. Ингэхдээ “Камер, бичих ямар нэгэн төхөөрөмж ашиглуулахгүйгээр бичлэгийг үзүүлж, хэвлэл мэдээллийнхний мэдэх эрхийн хангана” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ талаар “Монгол улс үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс. Олон …
-
29 March
Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилуулах саналаа эгүүлэн татлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын удирдлагад зөвшилцөх болон томилуулах саналаа өчигдөр /2019.03.28/ эгүүлэн татлаа. Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, …
-
28 March
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргалаа. ЗАРЛИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас …
-
28 March
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө
Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөх хүсэлтээ өгчээ. Энэхүү хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн зарлиг болгох нь: Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ. …
-
28 March
Хөшигийн хөндийн хурдны замын хучилтын ажил бүрэн дуусжээ
Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ. Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон …