Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
30 May
С.Чинзориг: “Хүүхэд хамгаалагч” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байна
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран өчигдөр /2019.05.29/ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, …
-
30 May
Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр …
-
29 May
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа
Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нартай уулзаж, баяр хүргэлээ. Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Тэгвэл …
-
29 May
“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо
Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, …
-
29 May
“Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г нь …
-
29 May
Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Жилийн ажлын хүрээнд …
-
29 May
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тоноглосон автобуснуудыг шалгажээ
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 56 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглосон байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн хяналтын хэлтсээс тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчигчдын бууж, суух нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын шат тавцангийн техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд үзлэг, шалгав. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудалтай байх, сонсголын …
-
29 May
Дөрвөн настай хүүгээ зодож хүнд гэмтээсэн хойт эцэгт 10 жилийн хорих ял оноолоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд дөрвөн настай хүүгээ зодсон хойт эцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.5.29/ боллоо. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр …
-
29 May
Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон Улсын Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын хуралд оролцож, Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлж, үг хэлэв. Жил бүрийн 5 дугаар сарын 29-нийг НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэхүү баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл …
-
29 May
Нийслэлчүүд хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний …
-
29 May
Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна
Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа …
-
29 May
Ч.Улаан: Нийслэлд 50.6 мянган тонн мах шаардлагатай
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаарх ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. ХХААХҮЯ-наас махны хомсдол, үнийн савалгааг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд гурил, хүнсний ногооны хангамж тогтвортой байхыг мэдээлэлдээ танилцуулсан. Мэдээлэлд, манай улсын хүн амын энэ оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 …
-
29 May
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31 мянган хүүхэд хамрагджээ
“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьж байгаа юм. Хүүхдийн амны …
-
29 May
“Ногоон Улаанбаатар” төслийн үр дүнг танилцууллаа
Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл