Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 31 May

    Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

    Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “Итгэл хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ. Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, лайв хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандивлалаа. Х.Хатанбаатар Фэйсбүүктээ “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ …

  • 31 May

    СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо. Дэлхийн зөн олон улсын байгууллагын санхжүүжилтээр 2014 онд …

  • 31 May

    “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо

    Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав. Хотын Захирагч С.Амарсайхан тус хорооны …

  • 31 May

    УИХ-ын дарга Японы Парламентын танхимын дарга Т.Ошиматай санал солилцов

    Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав. Уулзалт яриа найрсаг байдалд болж, энэ үеэр хоёр талын Парламент хоорондын харилцаа, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар харилцан …

  • 31 May

    Хүүхдийн баярыг АВТОМАШИНГҮЙ тэмдэглэх шийдвэр гарлаа

    Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэр дөнгөж сая гарчээ. Хэдэн өдрийн өмнө Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Тэгвэл уг саналыг Цагдаагийн ерөнхий газраас дэмжиж дээрх шийдвэрийг гаргасан байна.  

  • 31 May

    Энхийг сахиулах 10 дугаар ээлжийн багийнхан жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

    Исламын   Бүгд   Найрамдах   Афганистан   Улсад   явагдаж   буй   “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын 10-р ээлжийн цэргийн багийн 120 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багт 6 эмэгтэй алба хаагч байгаа юм. Ажиллагааны өмнөх бэлтгэлээ   хангаад   Зэвсэгт   хүчний   жанжин   туганд   хүндэтгэл   үзүүлэх   ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Ёслолын   ажиллагааны   нээлтийн   үеэр   багийн   нийт   бие   …

  • 31 May

    УИХ-ын гишүүн Н.Учрал гурван өрхөд “Монгол гэр” хандивлалаа

    УИХ-ын гишүүн Н.Учрал зорилтот бүлгийн гурван өрхөд өргөө цагаан гэр хувиасаа хандивлалаа. Сонгинохайрхан дүүрэгт зохиогдсон “Жаргалтай үрс” эх үрсийн баярын үеэр зорилтот гурван айлд өргөө гэрийн тусламж үзүүллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ гэрүүдийг тойрогтоо хэрэгжүүлж буй “Зөв гэр” төсөлд хамруулж, орчин үеийн шийдлээр дулаалж, нүүрс түлэхгүйгээр шийдвэрлэнэ гэсэн юм Төслийн хүрээнд СХД-ийн 120 өрхийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, дулаан тохилог …

  • 31 May

    С.Эрдэнэ: Оюутолгойн 34 хувийн үнэ цэнийг унагах замаар гадагш нь худалдах гэж байна гэх яриа гарч эхэлсэн

    Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2019.5.31/ мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгуулсан. Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ …

  • 31 May

    Улсын Их Хурлын дарга “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож үг хэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов. Тэрбээр дэлхийн шинэ дэг журам, хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудал болон Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төрөөс явуулж буй бодлого, цаашдын …

  • 31 May

    Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. 6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм. Сурагчдын зургийн бүтээлээр өнөөдрөөс …

  • 31 May

    Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүлт илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэл алдарлаа

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе. -Хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд шалдаа уналаа. Нөгөө шинэтгэлийн үр дүн хаачсан бэ? -Яасан ноцтой асуудлаар эхэлж байх юм. Сонсоход гашуун …

  • 31 May

    Хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  2019 оны 6 дугаар сарын 7 -ны өдөр буюу БНХАУ-ын Луут завины өдөр тохиож байгаа тул  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

  • 31 May

    “Талын салхи-2019” олон улсын мото наадам 5 дахь жилдээ болно

    Чопперын моторын дуунд нэгдсэн 800 мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээг зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулах бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол …

  • 31 May

    Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийгдлээ

    1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар  хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ. Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж …

  • 31 May

    “Монгол хүү-2019” хүүхдийн баяр Хүй долоон худаг-т болно

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах …