Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 3 June

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн 2018 …

  • 3 June

    Бөхчүүдийн гэргий нар алдарт эхийн одон зүүжээ

    Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртсэн. Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй  байсан юм. Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин …

  • 3 June

    Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

      Тавдугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн хэмжээнд сум орон нутгаас аймгийн төвд шилжин суурьших иргэдийн тоо өнгөрсөн жилүүдээс өссөн хандлагатай байгаа тул аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, төлөөлөгчдөө Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сайн туршлага судлах, аймагтаа хэрэгжүүлэх …

  • 3 June

    Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

    2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. …

  • 3 June

    Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг АН дэмжинэ

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн тогтоол үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжив. Тус зөвлөлийн хуралдаанаар эхлээд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй гишүүд …

  • 3 June

    Багш, урлаг соёлынхон, тамирчдыг зөв үлгэр дуурайл үзүүлэхийг уриаллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Авлигатай тэмцэх газраас тус яамны эрхлэх асуудлын хүрээнд уриалга гаргажээ.  Тодруулбал, багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачид, урлаг соёлынхон, тамирчин дасгалжуулагчдыг ирээдүй болсон үр хүүхдийнхээ өмнө зөвийг үлгэрлэн харуулсан, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байхыг уриаллаа.  

  • 3 June

    Гавьяат тамирчин Б.Гангаамаа Ч.Ариунзулын хамт Денали ноён оргилд авирчээ

    Гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа уулчин Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд тавдугаар сарын 29-нд өдөр амжилттай авирчээ. Энэ удаагийн авиралтад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нэгэн амжилтыг үзүүллээ. “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн  5642 м …

  • 3 June

    Зургадугаар сарын нэгэнд 130 хүүхэд төөрчээ

    Хүүхдийн баярын өдөр нийслэлийн хэмжээнд 1,200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажилласан байна. Баярын өдөр нийт 130 хүүхэд төөрснийг олж, эцэг, эх болон холбогдох газруудад хүлээлгэн өгчээ.Тодруулбал, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрчээ. Эдгээрээс 127 хүүхдийг эцэг, эхэд нь, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 …

  • 3 June

    Хилийн боомтоор дэрэвгэр жирэвгэрүүг хууль бусаар гаргахыг завджээ

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Энэ хэрэг тавдугаар сарын 29-ны өдөр гарсан байна. Дэрэвгэр жирэвгэрүү нь Монгол Улсын  ховор ургамлын жагсаалтад багтдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 …

  • 3 June

    Төрийн ордонд одонтой ээжийн гутал сугарч инээд бэлэглэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн I болон II одонг энэ жил улсын хэмжээнд 9465 ээж хүртжээ. Төрийн ордонд энэ сарын 1-ны өдөр болсон  одон гардуулах арга хэмжээний үеэр нэгэн бүсгүйн гутал хоёр ч удаа сугарч, Ерөнхийлөгчөөс одонгоо зүүсэн үйл явдал боллоо. Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авах үеэр эмч Л.Ролзодмаад Алдарт эхийн II одон гардуулжээ. Үр хүүхдээ …

  • 3 June

    МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

    УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /20196.06.03/ хуваарийн дагуу хуралдана. МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд  нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийг хоригийг тус тус хэлэлцэх юм байна. Мөн УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэхээр товложээ. Ардчилсан намын зөвлөл мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх …

  • 3 June

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 03-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-16:00 цагт: 13-р хороо Алтан тэвш АОС-ууд, Вэлл март ХХК, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Иргэн Ган-Эрдэнэ, Ботаникийн хүрээлэн тал, Нарны зам 99-р байр, Шинэ ОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱10:00-17:00 цагт: 2, 4, 5, 22, …

  • 3 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар халж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад …

  • 1 June

    Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

    Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна. Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That” …

  • 1 June

    Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий “Одонтой ээж” боллоо

    “Фантастик” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагайгийн гэр бүлд өнөөдөр давхар баяр тохиож байна. Учир нь дөрвөн охин төрүүлж өгсөн түүний гэргий Хулан нь “Алдарт эхийн II одон” энгэртээ гялалзууллаа.   Жүжигчин залуу одоогоос хоёр жилийн өмнө NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ анх аав болж байсан үеийн сэтгэгдлээ ийнхүү ярьж байлаа. Тэрбээр “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё …