Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 15 May

    Азийн ардын урлагийн их наадам улаанбаатар хотод болно

    Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран  авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 15 May

    “Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орно

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, …

  • 15 May

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэлхийн гэр бүлийн өдрийг “Архигүй өдөр” болгохыг уриаллаа

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “D&S” төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ Айл бүхэн …

  • 15 May

    Орон сууцны халаалт зогсоох хугацааг нэг хоногоор хойшлуулжээ

    Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг. Гэвч ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа 5 сарын 16-наас эхлэхээр болсон байна. Гадна агаар хүйтэрсэнтэй …

  • 15 May

    Дулааны шугам тоноглолд хийх засварын үеэр халуун ус хязгаарлах хуваарь

    Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 дугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Засварын …

  • 15 May

    Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

    Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь …

  • 15 May

    УИХ-ын дарга АТГ-ын удирдлагуудтай уулзлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай өчигдөр уулзаж, тус газрын үйл ажиллагаатай танилцав. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа өнөөдрийн байдлаар 41.000 орчим төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж, авлига албан тушаалын 400 гаруй гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна гэв. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийгэм, иргэдийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг манай хамт олон үндсэн …

  • 15 May

    Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар башёг тэргүүлж эхэллээ

    Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотод болж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар гурав дахь даваагаа авч башёг тэргүүлж эхэллээ. Том цолтнуудаас озэки Гоэйдо, Такакеишо, комүсүби Митакеми нар хоёр даваа, нэг унаатай болжээ. Манай бөхүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор эхний даваагаа авсан. Маэгаширагийн доод хэсэгт бичигдсэн Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар гурван өдрийн барилдаанаас нэг …

  • 15 May

    “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг болно

    Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтаж Иргэний нисэхийн ерөнхий газраас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Уг арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбарууд, МИАТ, Аэромонголиа, Изинис зэрэг агаарын тээвэрлэгч компаниуд, Нийслэлийн боловсролын газар, ШУТИС-ийн Механик, инженерийн сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож нисэхийн …

  • 15 May

    “Зорчигч тээвэр гурав”-ынхан бүх автобусаа камержууллаа

    Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна. Тэгвэл өнөөдөр Нийтийн тээврийн …

  • 15 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухайгаа “Хуульд хориг тавих тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий …

  • 15 May

    Хотын Захирагч ХХААХҮ-ийн сайдтай уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй ажлын албаныхан өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот, Хүнс …

  • 15 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 15-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-17:00 цагт: 9, 10, 20, 23-р хороо Улиастайн задгай, Их, Бага цуурай, Эрдэнэхайрханы 1-8, Эмнэлэгийн 5, Улаанхуарангийн 9, Шархадны 8, 51-58, 60, 61, 62, 64, 65-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-16:00 цагт: 12, 14, 26-р хороо Азжин …

  • 15 May

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи …

  • 14 May

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан энэ сарын 30-нд болно

    Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа. Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын …