Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 03-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт: 11-р хороо 62-р байр, 41, 45-р гудамж, ЛБНТ номын хийд, Бадрах зам ХХК, 79-р сургууль, СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор ⏱11:00-17:00 цагт: 14-р хороо Энхтайван, Консулын 1, 2, Дүүрэгийн 1-р гудамжууд, Орос байшин, Торговой дом, …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
3 May
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд …
-
2 May
АТГ-ын дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн Зандраагийн Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар, Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус томилсон. Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, …
-
2 May
Түр хорооны дарга Ж.Батзандан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстыг хүлээн авч уулзлаа
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус түр хорооны гишүүн Л.Болд нар НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх тусгай илтгэгч Мишель Форстыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Мишель Форст хүний эрхийг хамгаалагчидтай уулзаж, Монгол Улсад тэдэнд …
-
2 May
Энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлнэ
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё 12-ноос 26-ны өдрүүдэд Кокүгикан ордонд болно. Башёгийн банзүкэ буюу оноолт гарсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын башёд өвдөг шороодолгүй түрүүлж эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртээд буй их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах аж. Харин их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Ийнхүү монгол их аваргууд башёг тэргүүлж барилдах бөгөөд Ичиножёо А.Ичинноров энэ …
-
2 May
“Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ
Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ. Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, …
-
2 May
“Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сургалт эхэллээ
Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албанаас Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Крипто валют, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь” сэдэвт сургалт өнөөдөр /2019.05.02/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах зөвлөх, Эдийн засгийн албаны дарга, …
-
2 May
Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо
Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл …
-
2 May
Монголбанк дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ
Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа …
-
2 May
УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. …
-
2 May
Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байхыг анхааруулж байна
Баян-Өлгийн аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газраас иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилсөн ба Т нь 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд Талын толгойд нас барсан. Харин өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03 цагт нас баржээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар эдгээр хүмүүс тарваганы түүхий хүн мах, бөөр …
-
2 May
Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр А.Баяржаргал тодорлоо
Гоулдмэн Байгаль орчны Сангаас санаачилж бий болгосон дэлхийн байгаль, орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тив тивийн манлайлагч нарт олгогддог олон улсын нэр хүнд бүхий Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагнал гардуулах албан ёсны арга хэмжээ нь 4 сарын 29-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод Дайны Дурсгалын Дуурийн Театрын байранд ёс төгөлдөр болж өнгөрлөө. 2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль …
-
2 May
Баян-Өлгийгөөс ирсэн агаарын хөлгийн зорчигчдыг тусгаарлалаа
Баян-Өлгий аймагт тарваган тахалаар хүн нас барсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч хорио, цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Чингис хаан олон улсын нисэх буудалд Баян-Өлгий-Ховд-Улаанбаатар чиглэлээр өчигдөр 14:50 цагт нисч ирсэн M-182 агаарын хөлгийг тусгаарлан зорчигчдод үзлэг хийжээ. Тус агаарын хөлөгт Баян-Өлгий аймгаас 11, Ховд аймгаас 47, нийт 58 зорчигч зорчиж ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хилийн мэргэжлийн хяналтаас …
-
2 May
42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгчээ
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Хөдөлмөрийн Үндэсний Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Монголын Ногоон Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Ардчилсан Нам Монгол Ардын Хувьсгалт Нам Монгол Ардын Нам Дэлхийн Монголчууд Нам …
-
2 May
С.Зоригийн хэргийг шалгах түр хороог Ж.Батзандан ахална
Улсын Их Хурлын 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар С.Зоригийн хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороо өчигдөр /2019.05.01/ анхны хуралдаанаа хийв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргалан явуулсан бөгөөд Түр хорооны даргыг сонгох …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл