Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа. Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг, ажлын хэсгийн гишүүдийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад …
Мэдээ мэдээлэл
May, 2024
-
23 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна. 2024 оны тавдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 …
-
22 May
МУГТ Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт болно
Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 жилийн ойн хүрээнд Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан …
-
22 May
“Улаанбаатар марафон-2024”-т 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн …
-
22 May
“Улаанбаатар марафон 2024”: Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал, Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд …
-
22 May
Бямба гарагт томоохон зах, худалдааны төвүүд амарна
Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээлэл өглөө. Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, …
-
22 May
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталлаа
Засгийн газрын хуралдаанаар гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Тогтоол хэрэгжиснээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх …
-
22 May
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна
Засгийн газрын хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн …
-
22 May
Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс, Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний …
-
22 May
2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, хугацаа хэмнэх болсон юм. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан:Төрийн жинхэнэ албаны …
-
22 May
Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтыг эксперт, түншлэл, залууст өглөө, улстөрчид надтай хамт тойрогт өрсөлдөнө
Ер нь бол 1992 оноос хойших найман удаа УИХ-ын сонгуулийг нийтээрээ ингэтэл анхаарч байгаагүй юм. Тэгвэл УИХ-ын энэ удаагийн сонгуулийг урь урьдынхаас илүүгээр анхаарч байгаа нь харагдлаа. СЕХ-нд бүртгүүлж, оролцох эрхээ авсан намууд УИХ-ын 13 тойрогт өрсөлдөх 78, жагсаалтад бичигдэх 48 хүний нэрсийг уржигдар тодруулах үеэр л гэхэд намууд хэн хэнийг жагсаалтад бичиж, хэн хэнийг тойрогт өрсөлдүүлэхийг ихэд няхуур ажиглаж …
-
22 May
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд олж тогтоон, саатууллаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …
-
22 May
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ …
-
22 May
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ажилтан, алба хаагчдынхаа дунд “ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН” монгол бичгийн тэмцээнийг зохион байгуулав
Үндэсний Монгол хэл бичгээ эрхэмлэн дээдэлж, эх хэл бичгээ зөв эзэмшин хэрэглэх, түүнд суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж сурах зорилгоор 5-р сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нийт тасаг, нэгжүүдийн дунд Монгол бичгийн тэмцээнийг хоёр төрлөөр амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан Монгол бичгийн …
-
22 May
“Ногоон автобус”-ны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл