Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ли Наг Ён нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
26 March
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ
Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авьяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц …
-
26 March
ITM–2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн “ITM 2019” энэ сарын 29-31-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд ХХ дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 300 гаруй байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулна. Тус үзэсгэлэн нь бүс нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаад дотоод …
-
26 March
Алина Загитова ДАШТ-д анх удаа түрүүллээ
Япон улсын Сайтама хотод зохиогдсон Уран гулгалтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова түрүүллээ. Алина Загитова нь ийнхүү ДАШТ-ий анхны түрүүгээ авсан юм. Тэрбээр богино үзүүлбэрт тэргүүлсэн төдийгүй чөлөөт үзүүлбэрт 155,42 оноог авч нийлбэр дүнгээр 237,50 оноо авснаар түрүүлсэн байна. Хоёрдугаар байранд Казахстаны тамирчин Элизабет Турсынбаева нийлбэр дүнгээр 224,76 оноог авч мөнгөн медаль авлаа. Харин ДАШТ-ий …
-
26 March
Тулаанч Д.Батсүмбэрэл “Dragon house” холбооны аварга болов
АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо энэ сарын 23-ны өдөр “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ. Д.Батсүмбэрэл нь 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд, хилийн цэргийн 0303 …
-
26 March
Ш.Анхмаа: Номын сангийн хүртээмжийг сайжруулах зорилт тавин хэрэгжүүлж байна
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн 50 жилийн ой өнөөдөр тохиож буй юм. Мөн энэхүү түүхт ойтой давхцаж шинэ тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга н.Саруул, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга …
-
26 March
Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна. Бялуу чимэглэх “Ур чадвар”-ын улсын уралдаан нь Нарийн боовны төрлийн ялангуяа бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ур …
-
26 March
“Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга Ази тивийн аварга боллоо
U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчин 30 жинд өрсөлдөв. Манай чөлөөт бөхийн тамирчид долоон алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга 2019 оны чөлөөт бөхийн U23 насны Ази …
-
26 March
Ж.Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгарыг Монгол Улсын гавьяат малын эмч цолоор шагнасан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын гавьяат малын эмч Ж.Онгарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жантөмөрийн Онгар 1978-1983 онд Улаанбаатар хотод ХААИС-ийн МЭФ-ийн ангид суралцаж, малын их эмчийн мэргэжил эзэмшсэн. 1997-1998 онд Улаанбаатар хотын Төрийн Захиргааны Удирдлага Хөгжлийн Институтэд эчнээгээр суралцаж, бүрэн курс төгсөж, “Удирдлагын арга зүйч, …
-
26 March
Е.Сагсай: Бичлэгийг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан байж магадгүй
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Е.Сагсай прокурортой холбоотой асуудлыг ярьсан. Тэрбээр Е.Сагсай прокурорыг яллагдагч, шүүгдэгч нарыг ялаас мултална, хорих ангиас гаргана гэх нэрийдлээр эхнэртэй нь бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байдаг. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр /2019.03.21/-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ ”Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг “Сагсайдаж” ялсан хүн. Тэр хүний бичлэг …
-
26 March
“Гацуурт”-ын ордыг эзэмшигчид шүүхийн шийдвэрийг ДАВЖ ЗААЛДАХ УУ?
Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас 2015, 2016 онуудад батлагдсан бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу 34 хувь нь төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар …
-
26 March
Талбайн арын замын хөдөлгөөнийг 15:00 цагаас түр хаана
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна. Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна. Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн …
-
26 March
БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-нд манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ …
-
25 March
Б.Батбилэг:Намайг асрах гээд эхнэр маань ажлаасаа ч гарсан
“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын сүүлийн дугаар өчигдөр /2019.03.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Сүүлийн дугаарт шүүгчид төдийгүй үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн оролцогч Б.Батбилэг Г.Дэлгэрнасан нар байлаа. Тэд сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.7 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж зах зээлд борлуулж эхэлсэн байна. Шүүгч нараас тэд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг …
-
25 March
Нүхэн гарцыг засварлаж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Хүнсний 20”-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ. Засварын ажлын хүрээнд шатны орц гарцанд шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл