Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 21 March

    Өнөөдөр 16:00 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

    Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулна.  Энэхүү дадлага сургуулийн зорилго нь …

  • 21 March

    Хөшигийн хөндий дэх нарны цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэв

    Азийн хөгжлийн банк (АХБ) ба Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) хамтран, Тэнүүн гэрэл констракшн (ТГК) компани болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед компанитай 18.7 сая ам.долларын зээлийн гэрээг өчигдөр байгууллаа. Тус гэрээгээр төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан …

  • 21 March

    Ц.Нямдорж:Шүүх цагаандаа гарсан

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.21/ болж байна. Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн бүтцийн асуудлыг хэлэлцэн улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр” “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нарийвчлан шалгах шаардлага байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар “Эрдэнэт”-ийг авах мөнгө улсаас гарчихсан. Тэгэхээр энэ бол ганц үйлдвэрийн …

  • 21 March

    УИХ-ын чуулган бямба гарагт хуралдана

    УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-29-ний хооронд хуралдахаар нээлтээ хийсэн билээ. Харин УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх юм. Ээлжит бус чуулганы хугацаанд найман асуудал хэлэлцэхээр товлоод буй. Хэлэлцэх асуудал их хугацаа бага байгаа учир шахуу ажиллана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Тиймээс ч амралтын өдөр буюу Бямба гарагт чуулган хуралдахаар тов гаргажээ. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын …

  • 21 March

    Дараа төлбөрт дугаар илүү ашигтай юу?

    Монголд үүрэн холбооны зах зээл хөгжөөд 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Анх гар утас нь зөвхөн ярих зориулалтаар ашиглагддаг байсан бол одоо ажил амьдралын салшгүй хэсэг болжээ.

  • 21 March

    “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

    Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ. Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрөөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр Монголын Үндэсний номын санд 11:00 …

  • 21 March

    БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдон бүх насаараа хорих ял авсан эмэгтэйг эх оронд нь авчирч, ялаас чөлөөлжээ

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол Улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг 2019  оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. О.Нямдуламд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны …

  • 21 March

    З.Энхболд: 400 орд нэг нэг эзэнтэй гэж үзвэл 400 эзний уурыг хүргэчихээд байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх санал хүргүүлсэн. Хүчний байгууллагуудын удирдлагуудыг сольж, өөрийн хүнээ тавих гэж байна гэсэн хардлага бий? -Бүх албан тушаал хугацаатай. Ерөнхий прокурорын орлогчийн хугацаа дуусаад хоёр …

  • 21 March

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлиг гаргав. Монгол Улсын …

  • 21 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, …

  • 20 March

    Сонгинохайрхан дүүргийн 1000 өрхөд байшингаа дулаалах сургалт хийнэ

    Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий. Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд гэр, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсч, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг. Энэ нь утааг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд “Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, …

  • 20 March

    Гүрж улсад болох жүдо бөхийн тэмцээнд 17 тамирчин оролцоно

    Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31 ны хооронд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Энэ тэмцээнд нийт 55 орны 452 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг 48 кг Б.Ойдовчимэд 52 кг Б.Хорлоодой 57 кг Б.Алтанцэцэг 63 кг Ц.Сүнжидмаа -78 кг Б.Эрдэнэт-Од Эрэгтэй 60 кг МУГТ Д.Амартүвшин …

  • 20 March

    Жүжигчин Н.Ялалт “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалтыг Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг өнгөрөгч амралтын өдөр буюу 03 сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэжээ. Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээн амилуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшуулж чаддаг авьяаслаг уран бүтээлчдээ уран бүтээлийн …

  • 20 March

    Хонхор-Налайх чиглэлийн төмөр замын сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа

    Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн. Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн …

  • 20 March

    С.Амарсайхан: Казах түмэн нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан

    Казах үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан “Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууж буй юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож баяр хүргэн үг хэллээ. Хотын дарга хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн …