Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 22 March

    Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо

    Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э. Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол …

  • 22 March

    ЦЕГ-ын дэд даргын жолооч осол гаргаж хүний амь нас хохироосон гэв

    Тээврийн цагдаагийн газраас  өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан  “Манай улсад өнөөдрийн байдлаар 960 мянган орчим тээврийн хэрэгсэл, нэг сая орчим жолооч 12 мянган километр хатуу хучилттай авто зам байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэл хотод хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд хоногт …

  • 22 March

    ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг байнгын хороонд хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:ЗХЖШ-ын даргад …

  • 22 March

    Засгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар хуралдаж байна

    Засгийн газар яг одооо ээлжит бусаар хуралдаж байна. Тодруулбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор хуралдаж байгаа ажээ. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уг хэргийн талаар “Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс …

  • 22 March

    Зургаан настай хүү гурван давхраас унаж нас баржээ

    Баянзүрх дүүргийн 13-р хороонд өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр  зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас хүү унаж бэртсэн. Улмаар автозогсоолд байршуулсан байсан машины доор 2-3 цаг турш тусламж авалгүй хэвтсэн учраас осгож нас барсан байсан аж. Уг хэргийг мөрдөн шалгах үеэр амь насаа алдсан зургаан …

  • 22 March

    Азийн тивийн аварга шалгаруулах эхэллээ

    Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг …

  • 22 March

    Прокурор асан Е.Сагсайн бичлэгийг ил болголоо

    Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өчигдөр амласан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай нь өөрийн албан тушаалаар дарамтлан шүүгдэгч, яллагдагч нарын эхнэрүүдтэй бэлгийн харьцаанд ордог байсан.  Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Мөн эмэгтэйчүүдийг эрх үүний цаана …

  • 22 March

    Телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул сонгогдлоо

    Монголын телевизийн холбоо ээлжит хуралдаанаа хийж 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж удирдах зөвлөлийн гишүүдээ өчигдөр сонголоо. Монголын Телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул сонгогдлоо. Тус холбоонд өргөн нэвтрүүлгийн 16 телевиз багтдаг бөгөөд холбооны удирдах зөвлөлд Ийгл ТВ, VTV, NTV, Боловсрол, ТҮ8, SBN, Эх орон телевизийн захирал нар сонгогдож Удирдах зөвлөлийн даргаар  Ийгл  телевизийн захирал П.Сайнбилэг томилогдсон байна. 

  • 22 March

    Г.Аюурзана: Миний 10 кино

    Алтан хальс холбооны гишүүн Батзориг хэмээх залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!) Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй …

  • 22 March

    “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ 

    Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтай болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг болох  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  “Яруу найрагчийн хөрөг”үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 11-нд  боллоо. “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд  Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг  Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач …

  • 22 March

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын НАУРЫЗЫН баярын мэндчилгээ

    Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа, Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ, Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр – Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ …

  • 22 March

    БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн …

  • 22 March

    Л.Оюун-Эрдэнэ: Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэнэ

    ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой …

  • 22 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 …

  • 22 March

    Ц.Амгаланбаатар:  Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг  хүргэж байна. Тэрээр“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч …