Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 24 November

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр  /2018.11.23/ Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Шүүхээс Б.Амархүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнТамгын газраас”Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Ихэнх нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын …

  • 23 November

    Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага-2 аян эхэллээ

    Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохиролнь эрсдэлтэй, аюултай гэмтлийн нэг юм. Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа …

  • 23 November

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Бензин дутуу шахаж байгаа ” талаар мэдээлэл иржээ

    Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарт аравдугаар сарын 29-өөс энэ сарын 16-ны хооронд 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн аж. Түүнээс гадна “Гэр хорооллын хашаанд хоол хийж зарж байна”, …

  • 23 November

    Олон улсын хөөмэйчдийн уралдаанд Монголын хөөмэйч Э.Баатаржав дэд байрт шалгарав

    ОХУ-ын соёлын яам, Хакасын Засгийн газартай хамтран олон улсын мэргэжлийн хөөмэйчдийн “Хай Мори” уралдааныг Абакан хотноо энэ сарын 16-18 нд зохион байгуулав. Тус уралдаанд хөөмэй өндөр хөгжсөн ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад, Монгол, Өвөрмонгол, Шинжан Алтай аймаг зэрэг есөн орны хөөмэйчид ур чадвараа сорив. Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын төгсгөлд гала тоглолт болж, дүнгээ гаргахад тэргүүн …

  • 23 November

    “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хотын нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байгаа билээ. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон. Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, …

  • 23 November

    “Театр студи”-ийн жүжигчинг сонгон шалгаруулна

    Д.Нацагдоржийн нэрэмжит, Улсын Драмын Эрдмийн Театр “Театр Студи”–ийн жүжигчинг сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтад мэргэжлийн урлагийн их дээд сургуулиудад жүжигчин найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг арваннэгдүгээр сарын 29-ыг дуустал УДЭТ-ын 05 өрөөнд бүртгэнэ. Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээр үед бүжиг, дуу, хувийн номер, хоёрдугаар үед монологи, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр багтах …

  • 23 November

    У.Хүрэлсүх: Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байж бид утаа гэгч дайснаа дарж авна

    Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцлоо. Утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярилаа. Утаа бол …

  • 23 November

    МАН-ын бүлэг хуралдахаар болж, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав

     Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад 50.6 хувийн ирцтэй эхлэв.     Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, энэ сарын 22-ны өглөө Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Улсын Их Хурлын даргад хандаж ирүүлсэн шаардлагын талаарх байр сууриа Улсын Их Хурлын өчигдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд илэрхийлсэн бөгөөд …

  • 23 November

    Цагдаагийн ахмад О.Мөнхтулга”Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр шалгарлаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь  Цагдаагийн …

  • 23 November

    Монгол Улс Эсватинийн Хаант улстай дипломат харилцаа тогтоолоо

    НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Эсватинийн хаант улстай  энэ сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол …

  • 23 November

    Үнэт зүйлсээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

    НЦГ-ын  Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар их хэмжээний хохиролтой хулгайн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлсан Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид  худалддаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Үүний дагуу цагдаа нар хулгайн эд зүйл худалдан авсан …

  • 23 November

    Скрипалийг хордуулсан хэрэгт холбоотой сэжигтнүүдийн шинэ дүрс бичлэгийг нийтэлжээ

    Их Британийн Цагдаагийн газар Солсбери болон Эймсбери хотод хүн хордуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн шинэ дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Хууль сахиулагчид цаашид мөрдөн шалгах ажил явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон нийтэд хандаж хүсчээ. Холбогдох мэдэгдлийг Их Британийн нийслэл хотын Цагдаагийн газрын хэвлэлийн алба пүрэв гарагт нийтэлсэн байна.

  • 23 November

    БНСУ дахь нохой нядалгааны хамгийн том газрыг хаана

    БНСУ дахь нохой нядалгааны газруудыг хаах ажлыг хамгийн том газраас эхлүүлсэн тухай тус улсын холбогдох албаны удирдлагууд мэдээлэв.

  • 23 November

    Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэв

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийв. Тэрбээр “Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнаж байдаг Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар холбогдсон. Энэ талаар би 2018 оны 11 дүгээр …