Сар шинийн баярын өдрүүдээр ард иргэд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж ямар нэгэн эрсдэлгүй сайхан шинэлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирж, өвлийг өнтэй давсны баяр хэмээн Монголчууд бид үе уламжлан өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг энэ өдрүүдэд ард иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас сэрэмжлүүлэх үүднээс НОБГ-ын Тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоотой …
Мэдээ мэдээлэл
February, 2019
-
1 February
Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, нэг хүн нас барчээ
Дорноговь аймгийн Айраг сумын нутагт энэ сарын 01-ний шөнийн 01.00 цагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн нутаг дэвгэрт байрлах Айраг өртөөний төмөр замын 04 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг том оврын ачааны “Volvo” маркын автомашинтай мөргөлдсөн байна. Автомашинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд …
-
1 February
Хүүхдийн ордны багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Баянгол дүүргийн IX хорооны иргэн Д.Батсуурийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв. Мөн Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ. Багш С.Ганчимэг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын …
-
1 February
НӨАТ: Өнөөдөр 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлжээ
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр оройноос эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдөр /2019.02.01/ өглөөний 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлээд байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн билээ. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд …
-
1 February
УИХ-ын гишүүн М.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт хүндэтгэл илэрхийлэв
Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт УИХ-ын гишүүн М.Энхболд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр: -Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. Таныг Монголын …
-
1 February
Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээнэ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Шагнал гардуулах ёслол Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр /2019.02.04/ Төрийн ордонд болно. П.Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны наймдугаа сарын 17-нд төржээ. 1960 оноос уран бvтээлээ эхэлж Морьд, Есөн эрдэнийн орон, Алтан тоос, Зургаан мөнгөн мичид, Ширхэг …
-
1 February
Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2019.02.01) дахин хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг санал болгожээ. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилуулахаар дэмжлээ.
-
1 February
Г.Занданшатар:Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно
Улсын Их Хурлын шинээр сонгогдсон дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Энэ их итгэл найдварыг би …
-
1 February
УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ. Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга, тэмдгийг нь УИХ-ын дэд дарга …
-
1 February
И.К.Азизов: Монголын ард түмэнд эв эе, ололт амжилтыг авчрах болтугай
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт найз нөхөд өө! Та бүхэнд үндэсний баяр болох Цагаан Сарын чин сэтгэлийн мэнд дэвшүүлье! «Цагаан сар» нь хүннү болон эртний монгол өвөг дээдсийн үеэс тэмдэглэн ирсэн эртний уламжлалт баяр бөгөөд билгийн тооллын дагуу хаврын урин дулаан улирлын эхлэл, эх дэлхийн сэргэн мандалт, …
-
1 February
Г.Занданшатар: Богд хааныхаа 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлөх нь эх оронч үзэл, ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой
Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Зарлигийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
1 February
Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон …
-
1 February
Г.Занданшатарыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.02.01/ хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэн байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. УИХ-ын даргад нэр дэвшигч …
-
1 February
Баярын өдрүүдэд 700 автобус иргэдэд үйлчилнэ
Сар шинийн баяртай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-7-нд 92 чиглэлд 700 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн сар шинээр иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын зах хэсгээр буюу Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн …
-
1 February
НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.Өчигдөр /2019.01.31/ оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонх нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өнөө орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл