Мэдээ мэдээлэл

January, 2019

  • 24 January

    Засгийн газар эх оронч худалдан авалтыг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийв. Зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Г. Занданшатар удирдаж, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр дэд даргаар ажиллаж, яамдын төрийн нарийн бичгйин дарга нар, аж үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоодын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр“Эдийн засгаа төрөлжүүлж, …

  • 24 January

    У.Хүрэлсүх: Утаа бууруулах ажилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын оролцоо чухал

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ …

  • 24 January

    Цагдаагийн ерөнхий газраас ЭХЭМҮТ-д хүчилтөрөгчийн аппарат хандивлав

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнуудын зүгээс нийгмийн сайн сайхны төлөө, хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Сайн үйлсийн аян”-ыг зохион байгууллаа. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд 0-28 хоногтой хүүхдүүдэд нэн шаардлагатай, 10 нэр нэр төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдээс багтсан 7.5 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн аппаратыг хүлээлгэн өглөө.  Энэ …

  • 24 January

    Агаарын бохирдол ихтэй үед гадуур гарахгүй байхыг зөвлөж байна

    Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргэж байна. Иргэн Та цаг тутам агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгааг агаар.мн сайтаас хараарай.  

  • 24 January

    ЦЕГ: 19 настай байлдагчийн амиа алдсан шалтгааныг тогтоохоор эсийн шинжилгээ авсан

    Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг уржигдар /2019.01.22/ золгүй байдлаар амиа алджээ. Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад”Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дуудлага 2019 оны 1-р сарын 22-ны өдрийн 17:30 минутад ирсэн. Тус цэргийн ангид …

  • 24 January

    “Магнай трейд”-ийг гурван саяар торгожээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэгдүгээр сарын 14-нд Агаарын чанарыг сайжруулах IV бүсэд буюу Баянзүрх дүүрэгт байрлах “Магнай трейд” компанийн эзэмшлийн газарт байрлах манаачийн гэрт түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй /3 сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн үр дагаврыг арилгуулжээ.

  • 24 January

    Авлигатай тэмцэх газраас жолоодох эрхийн үнэмлэх олгох, нөхөн олгох үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааны талаар хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, зарим шаардлагатай арга хэмжээг авахаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэллээ. Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын …

  • 24 January

    АТГ: УИХ-ын хоёр гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.800 орчим албан тушаалтнаас 2019 …

  • 24 January

    Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах 9 дэх мэс заслаа хийлээ

    Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон элэг шилжүүлэн суулгах ес дэх мэс заслаа өчигдөр амжилттай хийж дуусчээ. Мэс засал өглөө эхлэн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Мэс заслын дараах нэг дэх хоног дээрээ байгаа учраас биеийн байдлын талаар үнэлж, мэдээлэл өгөх боломжгүй байдаг талаар ХСҮТ-өөс мэдээлж байна. Өчигдөр хийсэн мэс заслын үеэр Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар ирсэн гэдгийг Эрүүл …

  • 24 January

    Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ

    Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар  тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын …

  • 23 January

    Арван настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ

    Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд, газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай байхад хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж хүүхдүүд хурдан морины үсэргээ, сунгааны үеэр мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос эхлээд амиа насаа алдах хүртэл сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн ноцтой хохирол амссан тохиолдлууд олноор гарсан. Тэгвэл 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос …

  • 23 January

    Монгол Улс Барбадос улстай дипломат харилцаа тогтоолоо

    НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан …

  • 23 January

    Дэлхийн банкны санхүүжилтээр “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Дэлхийн банкны “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийн багийн ахлагч, тус банкны агробизнесийн салбарын ахлах мэргэжилтэн Сита Мачандраа тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр(2019.01.21) хүлээн авч уулзлаа. Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” …

  • 23 January

    ЕБС-ийн Хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношлогоонд хамруулж байна

    Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношлогоог энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус газраас хүүхдийн автобусны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг. Өнгөрсөн оны намар нийт …