Мэдээ мэдээлэл

January, 2019

  • 23 January

    Шинэ клип: Дуучин Бямбаа “Донжтой бүсгүй”

    Өвөрмөц донжтой нэрнээсээ эхлээд сүүлийн үед залуучуудын сонирхлыг татаад буй “Донжтой бүсгүй” гэх шинэ уран бүтээлийн клипийг та бүхнийхээ сонорт хүргэж байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Бямбаагийн тус уран бүтээл нь сонирхолтой хэмнэл, өвөрмөц үг аялгуугаараа урлагийн салбарт цоо шинэ өнгө төрх нэмлээ. “Донжтой бүсгүй” дууны шүлгийг MУСГЗ Ш.Гүрбазар, Хөгжим- Шагай “Гурван бүдүүн хамтлаг”, Хөгжмийн найруулга Ц.Уянга, Хоолой бичлэг …

  • 23 January

    Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик буурахгүй, зөрчлүүд улам нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэлд үйлдэгджээ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шат дараатай ажил хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй ч эрх зүйн боловсрол тааруу, мэдээ мэдээлэл дутмагаас болоод иргэд …

  • 23 January

    Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

    Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх …

  • 23 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны рейтинг хамгийн өндөр байна

    Сүүлийн үед олны анхаарал татаад буй сэдвүүдээр MMCG судалгааны агентлагаас судалгаа хийжээ. Тодруулбал, Салхитын мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, МАНАН бүлэглэлийн эсрэг иргэдийн жагсаал, Хотын даргын талаарх, Ерөнхийлөгчийн хууль санаачилсанд, Улс төрчдийн рейтинг зэрэг сэдвээр судалгаа хийсэн байна. Уг судалгаанаас тоймлон хүргэж байна. Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв шийдвэр гэж иргэд үнэлжээ 1. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу …

  • 23 January

    Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болов. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн …

  • 23 January

    Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

    “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулав.   Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов.   Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын …

  • 23 January

    Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

    Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 26,27-нд зохион байгуулна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм. Аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн …

  • 23 January

    “Болор цом”-ын эзэн Б.Баттулга байртай болно

    “Болор цом 36” наадмын цомын эзэн, яруу найрагч  Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачлан, орон сууцтай болгох аяныг өрнүүлж байна. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй Б.Баттулга Завхан аймгийн Их-Уул сумын харьяат юм. Тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил Улаанбаатарт суурин амьдарч байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн байргүй байсан түүнд сайн үйлсийн аяныг эхлүүлж мөнгөн …

  • 23 January

    Шинжилгээгээр эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гаргажээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3.3 тонн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн ажлын хэсэг таван байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн …

  • 23 January

    Улаанбаатар хотын хүн амын амьжиргааны доод түвшнийг 217,900 төгрөгөөр тогтоолоо

    Хүн амын амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хороо шинэчлэн тогтоожээ. Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” хэмээн заасны дагуу ҮСХ ийнхүү 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилсэн байна. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшнийг өмнөх онд мөрдөж ирсэн …

  • 23 January

    Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Асуудал шийдвэрлэсэн тухай” албан бичиг илгээв. АЛБАН БИЧИГТ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Миний бие Улсын Их Хурлын …

  • 23 January

    Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна. …

  • 23 January

    Б.Нансалмаа: Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд нийлэг тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өчигдөр  /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газраас баталсан 189 дүгээр …

  • 23 January

    2019 оны Нобелийн шагналд Д.Урианхай нэр дэвшинэ

    Нобелийн шагналын хорооноос 2019 онд утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол зохиолийг нэр дэвшүүлэх саналыг ШУА-д ирүүлсэн.  Тэгвэл 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд Монгол Улсаас зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай нэр дэвшихээр болжээ. Дамдинсүрэнгийн Урианхай 1940 оны долдугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит …

  • 23 January

    Монголын музейнүүдэд “Виртуал музей” төсөл хэрэгжлээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах, дэвшилтэт технологийг ашиглан анх удаа Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах ажлыг санаачлан, улсын төсвөөс тодорхой хэмжээний төсөв хуваарилан 2018 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж байна. Монголын үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд Хааны ордон музей, Эрдэнэзуу …