Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 10 July

    Турк улсад 18 мянган төрийн алба хаагчийг албан тушаалаас нь чөлөөлжээ

    Туркийн эрх баригчид яамд болон төрийн байгууллагуудын 18 мянга гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ.

  • 10 July

    Эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амь насаа алджээ

    Никарагуа улсад өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр өнгөрсөн ням гарагт 14 хүн амь үрэгдсэн тухай тус улсын Хүний эрхийн төвийн тэргүүн Вильма Нуньес мэдээлжээ. “Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, “Үнэхээр аймшигтай үйл явдал болж байна. Амь үрэгдэгсдийн тоонд хоёр цагдаа, эрх баригчдын талыг баримтлагч 1 хүн, эмх замбраагүй байдлыг журамлах албаны нэг албан хаагч орж байгаа” гэж Вильма Нуньес мэдэгдсэн …

  • 10 July

    Европын хамгийн өндөр настай хүн өөд болжээ

    Европын хамгийн өндөр настай эмэгтэй Итали улсад 116 насандаа таалал төгссөн тухай “Ansa” агентлаг мэдээлэв.

  • 10 July

    ДАШТ-2018-ын бэлэгдлийн шигшээ багт Д.Черышев, А.Зюба нар багтжээ

    Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ.. Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ. Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/,  хагас хамгаалагчид …

  • 10 July

    Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан эхэллээ

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт хязаалан насны морьдоор эхэллээ. Газар газрын 345 хурдан хязаалан бүртгүүлснээс 240 гаруй нь гарааны зурхайгаас хөдөллөө. Хязаалан насны морьд 17 километрт уралдана. Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Энэ жил хурдан морины …

  • 10 July

    2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргана

    Засгийн газрын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд – “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3,780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм. -“Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг …

  • 10 July

    Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өчигдөр /2018.07.09/  Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй …

  • 10 July

    Согтуу мотоциклын жолооч хоёр хүүхдийг гэмтээжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүд буюу долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт нэг  хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны  гурван хүүхэд осолд өртсөн байна. Бүртгэгдсэн ноцтой зам …

  • 10 July

    Д.Баярболд: Наадмын үеэр гар дээрээс зөвшөөрөлгүй хоол хүнс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар хоолны хордлого халдварын 10 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иргэд зуны улиралд амралт зугаалгаар явахдаа хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай гэдгийг дээрх тохиолдлууд харуулж байна. Ялангуяа түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг горимийн дагуу тээвэрлээгүйгээс муудах, улмаар хордлого халдвар гарах гол нөхцөл бүрддэг. Тиймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хоолны хордлого, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна. …

  • 10 July

    Токиогийн олимпоос зургаагаас доошгүй медаль авах зорилт тавьжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав. Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, Булган аймгийн Хангал сум дахь …

  • 10 July

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын …

  • 9 July

    Онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

    Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын …

  • 9 July

    Яармагийн гүүрийн зорчих хэсгийг нээлээ

    Улаанбаатар хотын хэмжээнд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл хэрэгжиж буй. Уг төслийн хүрээнд баригдсан  шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн …

  • 9 July

    Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 

    Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг. Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр дугаарын …