Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 9 July

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар  бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …

  • 8 July

    Эрдэнэт үйлдвэрээс Хөдөлмөрийн баатар шинээр төрлөө

    Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны “Оюу” танхимд боллоо. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил …

  • 8 July

    МҮБХ: Найраа допингийг таслан зогсоохоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас авахаар болжээ

    МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.

  • 7 July

    Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо

    Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа. Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж …

  • 7 July

    Морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг нааж байна

    Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэх алба хаагчдынхаа болон наадамчин олны аюулгүй байдал, ая тухыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна. Тухайлбал, “Хүй 7 худаг”-т байрлах цагдаагийн түр хүрээнд явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин …

  • 7 July

    Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёцгооё

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга …

  • 7 July

    Хятад аялагчдын зорчиж явсан усан онгоцнууд осолджээ

     Хятадын иргэд зорчиж явсан усан онгоцнууд Тайландын Пхукет арлын эрэг орчимд дэгдсэн хүчтэй далайн хар салхинд өртөн хөмөрч, нэг хүн амиа алдаж, 49 хүн сураггүй алга болоод байгаа тухай Тайланд улсын Сонгкхла муж дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас баасан гарагийн өглөө мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Пүрэв гарагт Пхукет арлын эрэг орчимд хүчтэй далайн хар салхины улмаас үүссэн таван метрийн өндөр …

  • 7 July

    Д.Трамп Умард Солонгосын удирдагчид бэлэг явуулжээ

    Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудыг хэлэлцэхээр Пхеньянд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хоёр бэлэг барих юм гэнэ. Бэлгэнд нь Их Британийн дуучин Элтон Жоны “Пуужинтай залуу” дуутай диск багтаж байгаа аж. Энэ тухай “Чосун Илбо” сонин мэдээлжээ. Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай үдийн зоог барих үеэрээ “Пуужинтай залуу” дискийн талаар ярилцжээ. …

  • 7 July

    Алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг эсэн мэнд олжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэх газар долдугаар сарын 1-ний өдөр Багануур дүүргийн харъяат сэтгэцийн эмгэгтэй 50 настай эрэгтэй сураггүй болсон байна. Түүнийг алга болсон талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 2-ны өдрийн 20:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын арван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ …

  • 7 July

    МҮБХ: “Допингийн эсрэг төв” худал дүгнэлт гаргадаг асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

    МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв. Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа “Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний …

  • 7 July

    Анне Франкийн гэр бүл АНУ руу цагаачлахыг оролдож байжээ

    Нацистууд еврей үндэстнийг үй олноор нь устгах ажиллагаа явуулж байсан үед өдрийн тэмдэглэлээ бичиж үлдээсэн залуу охин Анне Франкийн гэр бүлийнхэн эхлээд АНУ руу, дараа нь Куба улс руу цагаачлахаар оролдож байсан хэдий ч Америкийн цагаачлалын асуудлаархи чанга хатуу бодлого хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үймээний улмаас уг хүсэлтийг нь түдгэлзүүлж байсан тухай баримт олдсон гэж “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв. Амстердам хот дахь …

  • 7 July

    ӨМӨЗО-ны даргын айлчлал Монгол улсад амжилттай зохион байгуулагдлаа

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад  2018 оны 07 сарын 3-7-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ. Ли Жихөн даргыг Монгол улсад айлчлах ажлын айлчлалыг зохион байгуулж, хоёр улсын хооронд тогтоосон их бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын  ажиллагааг идэвхжүүлэхэд  Монгол Улсын Гадаад Хэргийн Яам  болон Монгол …

  • 7 July

    ОУ-ын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос 16 тамирчнаа илгээнэ

    Өмнөд Солонгост болох олон улсын ширээний теннисийн тэмцээнд Умард Солонгос улс 16 тамирчнаа явуулна гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв. Тэмцээн энэ сарын 17-22-нд Тэжон хотод болох аж. Умард Солонгосын 16 тамирчнаас гадна 9 албаны хүн явах аж. Хоёр улсын спортын дэд сайд нар Пхеньян хотод яриа хэлэлцээ хийх үеэрээ Умард Солонгосын тамирчдыг энэ тэмцээнд оролцуулахаар тохиролцсон байна. Өмнөд болон Умард Солонгос …

  • 7 July

    Зөвлөгөө: Наршилтаас сэргийлэх арга

    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэд болон томчууд наранд удаан явах, наршихаас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

  • 7 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд …