Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 22 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна. 2018 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 21 June

    Налайх дах Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл  ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн  6 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах …

  • 21 June

    Ө.Энхтүвшин: “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна

    Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт, салбар хуралдаанууд өнөөдөр  Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин“Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт дөрвөн улсын Засгийн газрын дээд хэмжээний төөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монголын үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах …

  • 21 June

    Хүүхдийн мөнгийг нэмж 228 мянган хүүхдэд олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг …

  • 21 June

    ББСБ-уудыг шалгаж эхэллээ

    Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, ББСБ-уудад газар дээр нь шалгалт хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 437 ББСБ үйл ажиллагаа эрхэлж байна. Шалгалтаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хэсэгчлэн үзэх ажээ. Өнгөрөгч тавдугаар сараас СЗХ Ажлын хэсэг байгуулан, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад санхүүгийн гэмт үйлдлүүд, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс …

  • 21 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-нээс 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав. Ерөнхий …

  • 21 June

    “Эрдэнэт” үйлдвэрийн няравууд мэргэжлээ дээшлүүллээ

     “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сургалтын хороо хамтран өнөөдөр Технологийн сургуульд ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Тус сургалтад компанийн бүх цех, нэгжийн 90 гаруй нярав болон бусад аж ахуйн нэгжийн ажилтан нийт 150 гаруй хүн оролцов. Сургалтыг ММНБИ-ийн сургагч багш, доктор Р.Дариймаа, С.Тунгалаг нар санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар явуулсан. “Эрдэнэт” …

  • 21 June

    УИХ-ын хаврын чуулган ямар учраас хугацаанаасаа өмнө завсарлах болов

    УИХ-ын дарга М.Энхболд 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийлгэх боломжгүй болгохыг хичээж байна. Учир нь УИХ-ын хаврын чуулганыг 2018 оны 7-р сарын 6-ны өдөр хаалтаа хийх байсныг УИХ-ын дарга өөрийн эрх мэдлээ ашиглан 2018 оны 06-р сарын 29 –ны өдөр болгон хугацааг нь бүтэн 7 хоногоор нааш татжээ. Өөрөөр хэлбэл 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх боломжгүй болгохыг хичээж байна.  

  • 21 June

    Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, …

  • 21 June

     Ц. Нямдорж: Монголын хувь заяа  сонин байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  зөрчлийн тухай хуулийн  төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж өнөөдөр  өглөө яам руу санал авахаар явууллаа. Намайг Хуульзүйн яаманд очоод С.Зориг агсны хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг ярихаас өөр ажилгүй мэт зарим хүн ярьсан байна лээ. Зөндөө ажил надад байна.  Эрүүгийн хууль, Зөрчлийн  хууль  хоёр  хэрэгжээд нэг жил ч бараг хүрээгүй  байна. Нэг жилийн …

  • 21 June

    Египетийн шигшээ багийн ДАШТ өндөрлөлөө

    Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

  • 21 June

    Цахим тоглоомын газарт 14 настай хүүхдийг хоногоор тоглуулж байжээ

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байжээ. Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.Мөн тус хорооны нутаг дэвсгэрт Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр …

  • 21 June

    Сураггүй болсон охиныг хайж байна

    Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад одоог хүртэл сураггүй байна. Охин гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна. Хэрэв охиныг харсан хүн байвал  102, 86000804, 96012476   дугаараар холбогдоно уу.

  • 21 June

    Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ

     АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгож байгаа хэдий ч “тэвчихгүй” бодлого хэвээр үлдэх аж. Түүнчлэн уг зарлигт бага насны хүүхдэд эрсдэл учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа тохиолдолд гэр бүлүүдийг хууль сахиулах байгууллагынхан баривчлан саатуулахгүй байхыг заасан байна. …

  • 21 June

    Виз олгохоос татгалзсан хариу авсан бол 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой

    Монгол Улсын Засгийн Газраас “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журам ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. -Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталжээ. Энэхүү журамд ямар өөрчлөлтүүд орж өмнөх журмаасаа юугаараа ялгаатай болсон …