Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 22 June

    Камбожийн хунтайжийн ослын шалтгааныг тогтоолоо

    Камбожийн баруун өмнөд хэсэгт оршдог Кампонгсаом мужид гарсан зам тээврийн ослын улмаас тус улсын хунтайж Нородом Ранарит хүнд бэртэж, түүний эхнэр Оук Палла амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан билээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Уг хэргийг мөрдөн шалгах, шалтгааныг олж илрүүлэх явцад зориуд зохион байгуулсан осол биш байсан нь тогтоогдсон” хэмээн пүрэв гарагт тус улсын цагдаагийн газрын албан ёсны …

  • 22 June

    Д.Хаянхярваа: Энержи Ресурсын нүүрс угаах үйлдвэрийг ашиглавал төсөвт 600 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдэнэ

    Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Таван толгойг төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа“Хаврын чуулганыг завсарлахаас  өмнө Тавантолгойн төслийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхгүй бол намрын чуулган хүртэл хүлээж хугацаа алдах гээд байна. Мэдээж энэ том төслийг хөдөлгөхөд олон улсын зэх зээлд IPO гаргах шаардлага бий. Гадаад, …

  • 22 June

    Мексикийн хөлбөмбөгийн холбоог торгожээ

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Мексикийн хөлбөмбөгийн холбоог 10 мянган ам.доллароор торгожээ.

  • 22 June

    Орост шар айрагны эрэлт нэмэгдэж байна

     ОХУ-д зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Үүний сацуу “ДАШТ-2018”-ын үзэгч олныг дэвэргэсэн хөл бөмбөгийн тоглолтуудтай холбоотойгоор Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ.   

  • 22 June

    “ДАШТ-2018”-ыг 80 настай эмээ нар ч үзэж байна

    Хөл бөмбөгийн ДАШТ-д амжилттай яваа Оросын шигшээ баг 80 настай эмээ нарын анхаарлыг татах боллоо гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд хэлжээ. ДАШТ-д Оросын шигшээ баг хоёр дахь удаагаа ялалт байгуулаад байгаа билээ. “Манай баг амжилтаа ахиулах тусам хүмүүсийн ДАШТ-ыг үзэх сонирхол улам асч байна.  ДАШТ эхэлснээс хойшхи манай багийн гаргасан амжилтууд нь тус тэмцээнд …

  • 22 June

    Шинмоэ галт уул дахин тэсэрчээ

     Японы баруун өмнөд хэсэгт оршдог Шинмоэ галт уул өнөө өглөө орон нутгийн цагаар 9 цагийн орчимд дахин тэсэрч, 2600 метрийн өндөрт утаа тортог, үнс нурам ц

  • 22 June

    Япон улсад гурван минутын өмнө өдрийн цайндаа гарсан ажилтныг шийтгэжээ

    Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан  өдрийн цайндаа  гурван минутын өмнө  гарч  байсныхаа төлөө цалингаа хасуулан шийтгүүлжээ. Тус байгууллагын удирдлагууд өчигдөр  хэвлэлийн хурал зохион байгуулж, телевизийн камерны өмнө иргэдээс уучлал гуйсан байна. “Сахилга батгүй байдал гарсанд гүнээ харамсаж байна. Биднийг уучлаарай” хэмээн бөхийжээ. 64 настай албан хаагч сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс гурван  …

  • 22 June

    Шинзо Абэ Иранд айлчилна

    Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийн нөхцөлүүдийг дэмжихээ бататгахын тулд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх 7 дугаар сард Иран улсад айлчилна гэж “Киодо” агентлаг мэдээлэв. Энэ айлчлал нь Японы ерөнхий сайдын 1978 оноос хойш Иран улсад хийж буй анхны айлчлал болох юм. Европ болон Ойрхи Дорнодын хэд хэдэн улсад хийх айлчлалынхаа хүрээнд тэрбээр Иранд улсад айчлах төлөвтэй байна. “Киодо” …

  • 22 June

    Монгол Улсад Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ

    Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ. Газрын …

  • 22 June

    “Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай” хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн нар өөрсдийн санаачилсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  чанарыг сайжруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, зорилтот …

  • 22 June

    ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлжээ

    Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх саналын хуудас, техник хэрэгслийг хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа. Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна. Зөөврийн …

  • 22 June

    “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн Данийн үндэсний музейд нээлтээ хийлээ

    Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Данийн аялагч, угсаатан судлаач Хэнинг Хаслунд Кристенсений 1920-30-аад онуудад хийсэн судалгаа, угсаатны эд өлгийн цуглуулгын дээж болох 1240 орчим үзмэр, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн 13-р зууны эд хэрэгсэл, түүхэн олдворуудыг …

  • 22 June

    Ерөнхий сайд анхны хүүхдээ төрүүлжээ

    Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн анхны хүүхдээ төрүүлсэн тухайгаа пүрэв гарагт өөрийн “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

  • 22 June

    Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв

    МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ. Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг …

  • 22 June

    Элсэгчид батламж хуудсаа хаанаас авах вэ?

    Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдрийн турш үргэлжлээд энэ сарын 20-нд дууссан. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 43800 хүүхэд шалгалтаа амжилттай өгөөд байна. Шалгалтаа өгсөн сурагчид одоо шалгалтын дүн оноогоо хүлээх, батламж хуудсаа гардах, сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэх “том ажил”-ыг хүлээж суугаа. Тиймээс шалгалтын батламж хуудас, дүн, оноотой холбоотой зарим мэдээллийг дуулгая. ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООГ ХЭРХЭН ХАРАХ ВЭ? БСШУСЯ-ны …