Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, хууль, шүүхийн асуудал, иргэний нийгмийн хөгжлийн асуудлаарх байнгын хорооны(Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын байнгын хороо) дарга Клишас Андрей Александрович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийг …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
19 November
Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцоно
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-нд буюу Улс тунхагласны өдрийг тохиолдуулан болдог уламжлалтай. Уг ёслолд 16 нас хүрч байгаа төлөөллүүд оролцдог. “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил хүмүүс иргэний үнэмлэх, батламжийг нь гардуулна гэдгийг Монголын залуучуудын холбооноос …
-
19 November
Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв
Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд …
-
19 November
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2018.11.19 өгчээ. Ц.Ням-Осорын эзэмшдэг“Хос-Эрхэс” компани Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ зээл авсантай холбогдуулан өргөдлөө өгсөн байна. Тэрбээр”ЖДҮХС-тай холбоотой асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаатай холбогдуулан, өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан” гэлээ.
-
19 November
“Саран хөхөө” театрын уран бүтээлчид “Лир ван” жүжгээрээ “Гранпри” хүртлээ
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч, найруулагч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан БСШУСЯ, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран улс даяар зохион байгуулж байгаа тайзны “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдгээр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид шалгарлаа. Дорноговь аймагт 11 дүгээр сарын 05-наас 08-нд болсон орон нутгийн театруудыг сурталчлах, үйл ажиллагааг дэмжих, драмын жүжигчдийн чадварыг сорьсон бүсийн …
-
19 November
Гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
Он гарсаар улсын хэмжээнд 3040 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна. Түүнчлэн гал түймрийн улмаас 58 хүн амь …
-
19 November
АТГ цэцэрлэгт хүрээлэнд газар авч, Су. Батболд баталгаажуулжээ
Авлигатай тэмцэх газар Барс захын хойд талд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнд газар авчээ. Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаярыг хотын мээр байх үед буюу 2012 оны зургадугаар сарын 22‑ны өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт 0,23 га газрыг АТГ ажилчдын орон сууц барина хэмээн авсан байна. Түүнийг нь 2018 оны гуравдугаар сарын 27‑ны …
-
19 November
“Эвсэг” брэнд сүлжих, оёх үйлдвэрлэлдээ томоохон хөрөнгө оруулалт хийлээ
“Эвсэг” брэндийн сүлжмэлийн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 17-нд боллоо. Шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, тус холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нарын албаны хүмүүс болон үйлдвэрийн удирдлагууд оролцон, үг хэлж, нээлтийн тууз хайчиллаа. Жилдээ 530 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр Герман Улсын “Stoll”, Япон Улсын …
-
19 November
Д.Трамп Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойн түймрийн гамшигт нэрвэгдээд байгаа Калифорни муж улсын нөхцөл байдалтай танилцлаа.
-
19 November
U23 ДАШТ-ээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” спорт хорооны тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна. Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, …
-
19 November
С.Зоригийн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлэв. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан …
-
19 November
НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
Өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 22,594,588 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 3 5 сая төгрөгийн 24 1 сая төгрөгийн …
-
19 November
“Алтан морь” кино наадмын шилдгээр “Заан сууж л байна” кино тодорлоо
БНХАУ-ын 55 дахь удаагийн “Алтан морь” кино наадам Тайванийн нийслэл Тайпей хотод энэ сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн “Алтан морь” шагналд Жань Имоуны найруулсан “Сүүдэр” кино хамгийн их шагналыг хүртсэн байна. Харин шилдэг киногоор Ху Богийн найруулсан “Заан сууж л байна” кино тодорсон байна. Тус кинонд өөрсдөд нь тулгарсан асуудлаас мултрахын тулд домогт гардаг зааныг хайдаг дөрвөн хүний тухай …
-
19 November
Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэргээр ял сонсов
Филиппин Улсын Ерөнхийлөгч асны эхнэр 89 настай Имелда Маркос долоон үйлдэлтэй авлигын хэрэгт буруутай нь тогтоогдлоо. Тэрээр авлигын үйлдэл бүртээ 6-11 жилийн хорих ял сонсчээ. Түүний 1968-1986 онд тэргүүн хатагтай байхдаа Швейцарь улсад байгуулсан хувийн сантай нь холбогдох хэргийг 20 жилийн турш шалгасны эцэст шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Шүүх хуралд өөрөө оролцоогүй Маркосыг баривчлах шийдвэр шүүхээс гаргасан ч давж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл