Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга …

  • 26 September

    Усан спорт, сургалтын төвийн урд гудамжийг архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэв

    Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх зам талбайг болон Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр дэх Дээд салхитын аманд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд нэр өгөх төслийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Ц.Тулга танилцуулав. Улаанбаатар хотын анхны архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тушаал БХБ-ын сайд гаргажээ. Монголын архитекторын …

  • 26 September

    Ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэлээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж (2018-09-26) хаалттай хувьцаат компанийн хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэж авах, гудамж, цэцэрлэгт хүрээлэн шинээр нэршүүлэх болон “Хангарьд” одонгоор шагнах асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Олон улсын худалдааны ложистик төв” хаалттай хувьцаат компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн …

  • 26 September

    “Номин”-гийн Ш.Баярсайханы хууль бус барилгыг албадан буулгав

    Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м.кв талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгаж эхэллээ. Буулгаж буй барилга нь “Номин холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй. “Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна. Энэ захирамжийн эзэмшигчийг нь …

  • 26 September

    Аравдугаар сарын 1 хүртэлх цаг агаарын мэдээ

    Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. ЕСДҮГЭЭР САРЫН 25, 26-НЫ ЦАГ …

  • 26 September

    Австралийн эрдэмтэд ягаан жүржний нууцыг тайлжээ

    Шинэхэн жүрж жимсний өнгө яагаад гэнэт ягаан болж хувирсан бэ гэдэг асуудлыг Австралийн Эрүүл мэндийн салбарынхан нухацтай судалж, олон төрлийн таамаг дэвшүүлсний эцэст нууцыг тайлж чадсан байна. Нети Моффит гэх эмэгтэй хүүдээ жүрж идүүлэхээр авч өгсөн бөгөөд жүржийг зүсэх үед ийнхүү өнгө өөрчлөгдсөн учраас эрүүл мэндийн байгууллагад хандаж, асуудал олон нийтийн анхаарлын төвд шилжсэн байна. Ингээд эрдэмтэд жүржийг судалж үзээд …

  • 26 September

    Шүүх З.Пагмажавыг эх орноосоо урвасан гэж үзэж найман жилийн ял оноов

    Өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавын давж заалдах шатны шүүх хурал болж түүнд анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэг 2015 оноос эхлэн шалгагдсан юм. З.Пагмажав нь 1995-1999 онд МУБИС-ын Дорно дахины тэнхимийн …

  • 26 September

    Л.Отгонбаатарын дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэгийг хүргэж байна

    Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар Баку-2018 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай жүдочин боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы жүдоч Аарон Волфтой барилцаж, цэвэр ялсан юм. Ингээд Л.Отгонбаатар, Ааран Волф нарын барилдааны бичлэгийг хүргэж байна.

  • 26 September

    Монголбанк: Инфляцийг зургаан хувьд хадгална

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах …

  • 26 September

    Б.Жавзмаа: Дэглэм өөрчилж, хүүг минь аюулд оруулах нь гэж айж байна

    Ардчиллын удирдагч  С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан  аймшигт хэрэг гарснаас хойш  20 жил болж байна. ЦЕГ, ТЕГ хамтран 2016 оноос хэрэг илэрсэн хэмээн Орхон аймгийн иргэн  Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содном­даржаа нарт 21-24 жилийн ял оноож, чанга дэглэмд эдлүүлэхээр Хорих  405 болон 407 дугаар ангид   шилжүүлсэн юм. Гэтэл  өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын дэглэмийг бууруулж Хорих 409 дүгээр  …

  • 26 September

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийн ялыг хөнгөлсөн гэх мэдээлэлд тайлбар өглөө

    С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ. Тус нийтлэлд “… хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас …

  • 26 September

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Роснефтьтэй санал солилцов

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинд бараалхжээ. Уулзалтын үеэр Монгол Улсаар дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцсон байна. Байгалийн хийн хоолой барихтай холбоотойгоор төмөр замын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөнджээ. Мөн түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр ОХУ-тай 25 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. ОХУ-ын зүгээс Тавантолгойн нүүрсийг …

  • 26 September

    Монгол цэргийн хүмүүнлэгийн ажиллагаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй манай улсын албаны төлөөлөгчид АНУ-д айлчилж олон ажил бүтээлээ. Америкчууд бидний цэвэр усны асуудлыг шийдэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ зарлаж байгаа бол хариуд нь манайхан саяхан нэгдсэн улсын урд мужуудыг дайрч өнгөрсөн Флоренц хар салхинд өртсөн америкийн иргэдэд зориулан 100 мянган ам.долларын үнэтэй хөнжил бэлэглэжээ. Ер нь манай улсын удирдагч нар …

  • 26 September

    “Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа” толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга …

  • 26 September

    С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороор зочилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тайлан мэдээллийг сонсож, тус цогцолборын …