Мэдээ мэдээлэл

April, 2018

  • 30 April

    Цахим сэтгүүл зүйн II форум болно

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форумын үеэр “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан …

  • 30 April

    Арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг зогсоовол чанаргүй зээл буурна

    Чанаргүй зээл гэж юу вэ. Тун энгийнээр тайлбарлахад, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр 90-ээд дээш хоног болсон бол чанаргүйд тооцдог байна. Тэгвэл монголын арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрээд байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Чанаргүй зээл өсч байгаа нь иргэдийн гар дээрх орлого буурсантай шууд холбоотой гэж нэг талаас тайлбарлаж болно. Гэвч  банкуудын …

  • 30 April

    Транспэрэнси Интернэшнл: Монгол Улсын авлигатай тэмцэх газар аюулд өртөөд байна

    Авлигын эсрэг даян дэлхийн хөдөлгөөн болох “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай холбогдон үүсээд байгаа асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь орчуулан нийтлэв. Саяхан Авлигатай тэмцэх газрын даргыг огцруулахыг завдсан алхам хийсэнтэй холбогдуулан “Транпэрэнси Интернэшнл” байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс орон даяарх авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд …

  • 30 April

    Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа. Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. …

  • 30 April

    Хөвдөг атомын цахилгаан станц

    2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Оросын “Росатом” компаний захиалгаар бүтээж буй тус улсын/дэлхийн анхны хөвдөг атомын цахилгаан станц “Академич Ломоносов” Санкт-Петрбург хот дахь “Балтийн завод”-оос гарч Чукоткийн чиглэлд аялалд гарлаа. Мөс зүсэгч хэлбэрийн хөдөлгүүргүй хөлөг онгоц дээр байрлах атомын станцад 69 хүнтэй баг ажиллах ба хөлгийн урт нь 144 метр, өргөн 30 метр, 21,5 мянган тонн усан түрцтэй …

  • 30 April

    ИТХ-ын төлөөлөгч болон Засаг дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын …

  • 30 April

    С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих уу

    Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрхзүйн баримт бичгүүдийг батлах үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Н.Арвинсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сар шахам хугацааны өмнө баривчилсан. Улмаар тэднийг энэ сарын 04-ний өдөр 30 хоног баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэднийг …

  • 30 April

    НЭМҮТ-ийн даргаар Д.Нарантуяаг томилжээ 

    Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томилжээ. Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрээр 2001-2003 онд ‘Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгаа Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 …

  • 30 April

    Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон …

  • 30 April

    Төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

    Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг. Хөгжлийн …

  • 30 April

    С.Ганбаяр: Монголбанкинд хандаж, зээлийн мэдээллээ засуулах боломжтой

    Өнгөрсөн cap Монголбанкнаас тодорхой шаардлага хангасан 41 мянга гаруй иргэний чанаргүй зээлийн түүхийг эерэг болгох нэг удаагийн арга хэмжээг авсан. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй 41085 иргэний зээлийн түүхийг эерэг болгосон юм. Энэ талаар …

  • 30 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын төрийн тэргүүн нарт захидал илгээлээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээсэн Захидалд: Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм. Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн …

  • 30 April

    Р.Жигжид, Д.Төмөртогоо нар Япон улсын Засгийн газрын одон хүртэнэ

    Япон улсын Засгийн газраас 2018 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг  зарлав. Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж буйгаар Монгол улсаас Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо нар одон хүртэх болжээ. Р.Жигжидийн олон жилийн турш Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд оруулсан хичээл зүтгэлийг үнэлэн “Мандах нар” одонгийн “Алт, …

  • 30 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 11-р хороо Цагдаагийн гудамжны 16, 31, 45, 46, Сангийн яамны 60 айлын байрууд, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэл, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэгүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн төр захиргааны …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд …