Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 18 July

    60 настай иргэн үерт амиа алджээ

    Улаанбаатар хотод өчигдөр  /2018.01.17/  11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Түүнчлэн өчигдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй үерт амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарчээ. Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд …

  • 18 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо …

  • 17 July

    Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна

    Онцгой Байдлын Ерөнхий Газраас гурван аймагт сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Билгэх багийн “Гашуун-Ус” гэдэг газар 11 настай, эрэгтэй хүүхэд энэ сарын 16-ны өдрийн 21:00 цагийн орчимд малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 17-ны шөнө 01:20 цагт хүлээн авсан. Одоогоор тус аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг …

  • 17 July

    Хөшигийн хөндийн нисэх буудалд 5.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулна

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд дарга Д.Энхсайхан АНУ-ын Эрчим хүчний яамны Баруун хойд Номхон далайн Үндэсний лабораторийн төлөөлөгч, сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа. Сургагч багш нар цацрагийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэшүүлэх, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх (T3) сургалтыг 2018 оны долоодугаар сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уулзалтын үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “АНУ-ын Эрчим хүчний яамнаас …

  • 17 July

    Өдөртөө багачуудыг, оройдоо томчуудыг аврахаар завгүй зүтгэдэг завьт эргүүлийнхэн 

    Баянзүрх дүүргийн Хар усан тохой-д өчигдөр 11.00 цагт очлоо. Энд Нийслэлийн Онцгой байдлын газрын 105 дугаар ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийн алба хаагчид завьт эргүүл хийж байгаа юм. Тус бүлгийн ахлагч ахлах дэслэгч А.Амгаланбаатар биднийг угтан авснаар аврагчдын нэг өдөртэй танилцах ажил эхэллээ. Тэдний ажил өглөөний 10.00 цагаас эхэлдэг аж. Эргүүл хийж байгаа өдөр аадар бороо, аагим халуун байсан …

  • 17 July

    Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тус хуралд оролцсон Бүгд Найрамдах Мальдив улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын сайд ноён Мохамед Зухайраас талархлын захидлыг ирүүлжээ.  Талархалдаа “Бүгд Найрамдах Мальдив Улсаас мэндчилж байна. “Гамшгийн эрсдэлийг …

  • 17 July

    Ирэх сарын 25-нийг хүртэл мэргэжлийн байгууллагууд 24 цагаар тээврийн товчоодод ажиллана

    Орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Улаанбаатар хотод тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гарчээ. Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн “Городок”, “4 дүгээр зөрлөг”, Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Баруун турууны авто …

  • 17 July

    Борнуур сумын гүүр үерт автаж, эвдэрсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаад байна

    Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа тул Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ. Мөн Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн зам Урьхан орчимд үерийн буусан замын нөхцөл байдал муу байгааг мэдээллээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд зорчиж …

  • 17 July

    Наадмын өдрүүдэд 337 хүүхэд мэндэлжээ

     Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь нь насанд хүрэгчдийн, 17  хувь нь хүүхдийн дуудлага байжээ. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 7099 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн 337 эх амаржиж, 191 нь хүү, 146 нь охин мэндэлжээ. Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 52 нь насанд хүрэгчид …

  • 17 July

    Урьхан зоогийн газрын орчим үер бууж, авто замаар зорчих боломжгүй байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 99-100 дахь км болох Урьхан зоогийн газрын орчим их хэмжээний бороо орж, үер буун авто замаар зорчих боломжгүй байгаа талаар “Баянчандмань АЗЗА” ТӨХК-аас мэдээлж байна. Иймд жолооч, зорчигчдыг авто замын тус хэсгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

  • 17 July

    Ө.Энхтүвшин: Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна. Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсуудын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт …

  • 17 July

    Шатсан цэцэрлэг ирэх намар шинэ байртай болно

    Өнгөрсөн өвөл Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг халамжийн “Номин” цэцэрлэгийн байр галын аюулд өртсөн харамсалтай үйл явдал тохиолдсон билээ. Хөхөө өвлийн хүйтэнд орон байргүй болсон хүүхдүүдэд туслах, цэцэрлэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах сайн санааны аян тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга М.Энхболдын уриалгаар Төв аймаг даяар өрнөж, эхний ээлжинд түр байраар хангаж, орон нутгийн иргэд, байгууллагууд хандив …

  • 17 July

    Үер усны үед халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

    Үер, усны гамшиг нь улс орны нийгэм, эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Үер усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Иймд иргэдэд үер, усны …

  • 17 July

    Mонгол Улсын Ахмад шатарчдын баг Дэлхий аварга боллоо

    Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн зэрэг ахмад шатарчид долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Герман Улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болжээ. Дэлхийн 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд манай шатарчид оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.  

  • 17 July

    Засгийн Газар Япон Улсад 100 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар “Гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний  хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл …