Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 3 May

    Монгол Улс 154 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ …

  • 3 May

    Л.Энхболд:Таван толгойтонгууд мэдээлийн техник технологио мэдэхгүй хулгай хийсэн тэд тэнэг байна

    -“Эрдэнэс Таван толгой” ХК-иас 268 мянган тонн нүүрс алга болсон асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Таны хувьд ч энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа? -Энэ мэдээлэл анх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Миний хувьд энэ талаар холбогдох хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. Энэ асуудал болсон уу, үгүй юу гэдэг үүднээс хандсан. Холбогдох хяналтын байгууллагууд надад бодит мэдээллийг өгсөн. 268 мянган тонн нүүрс …

  • 3 May

    Нацү башёг Какүрюү М. Ананд тэргүүлнэ

    Мэргэжлийн сумо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах юм. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигджээ. Япон аваргын хувьд сүүлийн хэдэн башёд бэртлийн улмаас барилдаагүй болохоор байдал тун хүнд байгаа. Ичиножёо А.Ичинноров маань сэкивакэ цолтой хүч үзнэ. Дээд зиндаанд барилдах бусад Монгол бөхчүүдийн …

  • 3 May

    Д.Амарбаясгалан: Сэтгүүлч бол гагцхүү үнэнийг бичиж мэдээлэх мэргэжлийн тангарагтай өвөрмөц мэргэжил

    Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй нийт ажиллагсад, сэтгүүлч уран бүтээлчиддээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Юнескогоос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласнаас хойш 25 дахь жилдээ энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөт ард түмний хувьд “амьсгалах агаар” нь юм. Агаар дутвал амьсгал боогдохтой …

  • 3 May

    Мао Зэдуны ач хүү Хойд Солонгост амиа алдсан байж болзошгүй гэв

    Хятадын коммунист хувьсгалч Мао Зэдуны цор ганц ач хүү Мао Шинью өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Хойд Солонгост автобусны ослоор нас барсан байж болзошгүй талаар Францын радио мэдээлж байна. Автобусны ослоор Хятадын 32 жуулчин амиа алдсан, тэдний дунд Мао Шинью байсан байж болзошгүй гэнэ. Мао Шинью нь Мао Зэдуны хоёр дахь хүү Мао Аньцины хүү юм. Мао Шинью нь Хятадын Ардын чөлөөлөх армийн …

  • 3 May

    Цэрэг татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана

    Цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өчигдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагджээ. Цэрэг татлагын бэлтгэл ажлууд: Цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны …

  • 3 May

    Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна 

    Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил …

  • 3 May

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна

    Цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөх хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, шороогоор шуурна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур …

  • 2 May

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн  багийнхантай НИТХ-ын даргын дэргэдэх Судлаач эрдэмтдийн мэргэжлийн зөвлөл өнөөдөр уулзлаа. Уулзалт, арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд болох Замын хөдөлгөөний ассиоцацийн тэргүүн С.Энхтөр, Улаанбаатар хотын түгжрэлийг динамик загварчлалаар бууруулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан Ph.D, дэд профессор н.Ганзориг, Японы Сойтагийн Их сургуулийг Хот төлөвлөлт, иргэдийн оролцоо сэдвээр …

  • 2 May

    С.Амарсайхан: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бид ямагт дэмжиж ажиллана

    Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан “JCI 2018 International Business Fair” олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Үзэсгэлэн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Япон, Солонгос, Герман, ОХУ, Итали зэрэг 7 орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.  Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар бизнесийн орчин болон бизнес хийх боломжийн тухай танилцуулах, оролцогч компаниудын бизнес түншлэлийг …

  • 2 May

    Нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу орох хэсгийг хаана

    Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд өнөөдөр оройноос эхлэн 2018 оны зургаадугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та …

  • 2 May

    Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ

    Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ. Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтай байх юм. Улаанбаатар, Налайх чиглэлийн авто замыг БНМАУ болон …

  • 2 May

    Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хурааж авах зорилт дэвшүүлжээ

    Засгийн газрын ээлжит өнөөдрийн  хуралдаанаар  Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав. Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, …

  • 2 May

    Наадмаар МОН-30 загварын том оврын цахилгаан автобус үйлчилгээнд явна

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор МОН-30 загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд туршихаар болов. Импортоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёр автобус үйлдвэрлэх боломжтой юм. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Дотоодын …

  • 2 May

    Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ. Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал …