Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар бороо …

  • 11 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ 

    Маргааш  баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар салхи шуургатай, 13-14-нд газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 9 дүгээр сарын 12-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар …

  • 11 September

    БНСУ-д гоц халдварт “MERS” өвчний тохиолдол илэрчээ

    БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав. Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварласан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар …

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр тус хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой …

  • 11 September

    Баянзүрхийн товчооны замыг өнөөдөр хаана

    Сүүлийн саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км авто зам эвдэрч, зорчих орчин хязгаарлагдмал болсон. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж Баянзүрхийн товчоог буулгаад байсан юм. Түүнчлэн өнөөдөр оройны 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ий өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас …

  • 11 September

    “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” болно

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулганыг зохион байгуулагчид  уулзалтын талаар өнөөдөр  мэдээлэл өглөө. “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-аар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны …

  • 11 September

    Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт эхэлнэ

    Ирэх долоо хоногт БНАСАУ-д болох дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих төлөвтэй байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх гурав дахь төрийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх юм. “БНСУ-ын эрх баригч болон сөрөг …

  • 11 September

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг НҮБ-ын ЕНБД залуучуудад уриаллаа

    Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давж, сайн сайхан ирээдүйгээ цогцлоохын төлөө залуучууд тэмцэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт уриалав. “Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид бодит аюултай нүүр тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээнээс илүү хурдацтай …

  • 11 September

    Унадаг дугуйгаар аялах “Чингис хаан-2018” Азийн наадмын бүртгэл эхэллээ

    Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар аялах “ЧИНГИС ХААН-2018” Азийн наадмын бүртгэл эхэлжээ. Тодруулбал, “Сити тоувер хотел” ХХК-ын “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болохоор товлогдсон байна. Азийн орны дугуйчид “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж …

  • 11 September

    “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион …

  • 11 September

    Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

    Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотын бүсэд өглөө 06.00-10.00 цаг, оройн 16.00-20.00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины …

  • 11 September

    “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч огцорно

    Хятадын интернет худалдааны томоохон төлөөлөгч болох “Алибаба” компанийн үүсгэн байгуулагч Жак Ма ирэх оны есдүгээр сарын 10-нд буюу компани байгуулагдсаны 20 жилийн ойн баяраар захирлын албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлэв. Тэрбээр энэхүү шийдвэрээ Хятадын нийгмийн сүлжээний оператор “Weibo”-оор дамжуулан зарлажээ. Түүний халааг гүйцэтгэх захирал Даниэль Жан авах юм байна. Ж.Ма 2020 онд болох компанийн хувьцаа эзэмшигчдийн …

  • 11 September

    Жек Ма ажлаа хүлээлгэж өгнө

    Интернет худалдааны “Алибаба” компанийг үндэслэгч, Хятадын хамгийн баян иргэн Жек Ма есдүгээр сарын 10-ны өдөр компанийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Цаашид тэрбээр захирлуудын зөвлөлд үлдэж, шинэ удирдлагын зөвлөхийн үүргийг гүйцэтгэх юм. Хэвлэлүүдэд онцолж буйгаар, Жек Ма цаашид боловсролын салбарыг хөгжүүлэх төслүүд рүү анхаарлаа хандуулах, буяны үйлст гар бие оролцох хүсэлтэй байгаа аж. Харин Алибаба группийн шинэ захиралаар  Даниел …

  • 11 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 11-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо 12-р хорооллын 26, 27, 28, 55А, Б, В, 57, 58, 61-р байр, 22-р цэцэрлэг, Монхангай трейд, Таац мандал, Шагнуурын мандал, ХХК-ууд, Голомт 29, Хүч 57, Сансар Өргөө СӨХ-үүд, Сити шоп …

  • 11 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …