Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 29 August

    1072 хувьцааны данс нээлгэх иргэд зөвшөөрөлтэй брокерийн компаниар үйлчлүүлэхийг анхааруулж байна

    Санхүүгийн Зохицуулах Хороо УИХ, Засгийн газраас гаргасан шийдлийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, нийтэд арилжаалах бэлтгэлийг холбогдох байгууллагуудтай хамтран хангаж байна. Иргэд ч үнэт цаасны компаниудад шинээр данс нээлгэх нь нэмэгдэж, хувьцаагаа эдийн засгийн эргэлтэнд оруулахад идэвхтэй бэлтгэж байна. Олон нийтийн хүлээлт нэмэгдэж, үнэт цаасны компаниудаар данс нээлгүүлэх үйл явц идэвхжиж буйг ашиглан иргэдийг залилан …

  • 29 August

    Роналдугийн хүү “Ювэнтус”-т тоглоно

    Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдугийн найман настай хүү бага Криштиану Роналду хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг аж.

  • 29 August

    “Замын-Үүд-2” өртөөний холбооны механикч галт тэргэнд дайруулжээ

    Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өчигдөр  мэдээлэл хийлээ.  Архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад хариуцлага тооцож, сургуульд нь мэдэгдэл хүргүүлнэ ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан “Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх …

  • 29 August

    Индонези улс цахим спортын төрлөөс түүхэндээ анх удаа алтан медаль хүртжээ

     “Азийн наадам-2018” тэмцээний цахим спортын тэмцээн мягмар гарагт Жакарта хотод болсон бөгөөд Индонезийн Умард Сулавеси мужаас оролцож буй 16 настай Ридел Есая Сумарандак спортын энэ төрөлд эх орондоо анхны алтан медалийг авчирсан байна. Энэхүү тэмцээний оролцогчид “Clash Royale” тоглоомыг цахим сүлжээгээр тоглон өрсөлдсөн бөгөөд Индонезийн багийн тамирчин шигшээ тоглолтод Хятадын багийн тамирчин Хуань Ченьхуйтай тунан үлдэж, 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан …

  • 29 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, …

  • 28 August

    Kоосэнгийн цуврал сурах бичгүүдийг Улаанбаатар хотын нийтийн төв номын санд хүлээлгэн өглөө

    Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгч доктор Ц.Байгалмаагийн санаачлагаар Коосэнгийн суралцагчдын сургалтад ашиглах төдийгүй инженер болох сонирхолтой залуусын гарын авлага болохуйц Коосэнгийн цуврал сурах бичгийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өнөөдөр гардууллаа. Дээрх сурах бичгүүдийг Японд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй Коосэн технологийн коллежууд сургалтдаа ашигладаг бөгөөд зохиогчид нь Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш …

  • 28 August

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр  байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Түлхүүр …

  • 28 August

    Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийдэг боллоо

    Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө. Хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогийг тэр дор нь ачих боломжтой. Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог …

  • 28 August

    Сүхбаатарын талбайн зогсоолын ажиллах цагийг сунгалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан билээ. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах томоохон 16 эмнэлгийн авто зогсоол, гадна иж бүрэн …

  • 28 August

    Х.Хонгорзул: Оюутан бүрт нийтийн тээврийн  цахим карт олгогдоно

    Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн …

  • 28 August

    Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө

    АТГ сар бүрийн 25-ний өдөр хийсэн мэдээлийнхээ үеэр Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл …

  • 28 August

    МСНЭ-с сэтгүүлч Д.Майцэцгийг өмгөөлж мэдэгдэл гаргалаа

    МСНЭ-ээс УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн …

  • 28 August

    “Toyota Motor” компани “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Автомат жолоодлоготой машиныг хөгжүүлэхэд туслах зорилгоор АНУ-ын “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Автомат жолоодлоготой машиныг зах зээлд гаргах өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед уг хөрөнгө оруулалт нь хоёр компанийн түншлэлийг бэхжүүлэх юм гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Үүний зэрэгцээ “Toyota” группын сэлбэг үйлдвэрлэгч дөрвөн компани хамтарсан компани байгуулж, автомат жолоодлоготой машинд зориулсан …

  • 28 August

    Монгол улсын 35 иргэн БНХАУ-д хоригдож байна

     Монгол болон Хонконг гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хэлэлцээрийг 2016 онд, Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ. 2018 оны тавдугаар сарын байдлаар Хонконгт Монгол Улсын 35 иргэн хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол болон Хонконгийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьсан байна. …

  • 28 August

    Оюутнуудад ёс зүйгүй хандсан багшид хариуцлага тооцно гэв

    МУИС-ийн оюутнууд өнгөрсөн баасан гаригт сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэн жагссан. Энэ үеэр сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг хүссэн оюутнуудыг тус сургуулийн Социологи, нийгмийн ажилтны тэнхмийн багш О.Мөнхбат оюутнуудыг доромжилж, ёс зүйгүй байдал гаргасан. Тэгвэл  О.Мөнхбат багшид ёс зүйн хариуцлага тооцохоор болсон тухай Боловсролын яамнаас мэдээллээ.