Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх зургаа дахь хэлэлцүүлгээ /2025.09.29/ Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулав. Энэ удаагийн хэлэлцүүлэг “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдвийн хүрээнд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Б.Найдалаа, Д.Рэгдэл, М.Сарнай, П.Сайнзориг, О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат болон …
Мэдээ мэдээлэл
September, 2025
-
30 September
Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн есөн дүүргийн менежерүүд болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хотын ногоон байгууламжийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, үүнд хэрэглэх техник төхөөрөмж, ирэх оны төлөвлөлт, болоод өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв …
-
29 September
ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүн ахална
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр тогтож, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн …
-
29 September
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг асфальт …
-
29 September
Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар Пара байт харвааны холимог багийн дэлхийн аварга боллоо
БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөв. Тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын …
-
29 September
Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина
ХУД-ийн 3 дугаар хороо, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд тус газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх талаар НХШГ-аас шаардах бичиг хүргүүллээ. НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Б.Хашчимэг “Тус байршил нь “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбай хэдий ч НЗДТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр 640 хүүхдийн сургууль барихаар тохиролцсон. …
-
29 September
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны дэлхийн аварга боллоо
БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ …
-
29 September
ОУХМ Б.Гончигсүрэн Чиндао ГРАН ПРИ тэмцээний аварга боллоо
БНХАУ-ын Чиндао хотод зохиогдсон жүдо бөхийн Гран при тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин, Улаанбаатар их дуулгын аварга, ОУХМ Б.Гончигсүрэн алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөө Словак улсын тамирчин Мариус Физертэй барилдаж үндсэн цагт вазари үнэлгээ аван улмаар даралтаар цэвэр ялж аваргын алтан медаль хүртэв. Ингэснээр Монгол Улсын баг 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр …
-
29 September
А.Амартүвшин: Стандартын шаардлага хангахгүй зуух ашигладаг 40 мянган өрх байна
Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа зэрэгт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Энэ хүрээнд НЗД-ын орлогч А.Амартүвшин Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаарталтын үед авах анхан …
-
29 September
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Хуралдааны эхэнд Бага хурлын …
-
26 September
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа
УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу өрнөж буй УИХ-ын асуулгын цагаар парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултаар Асуулгын цаг эхэллээ. Тэрбээр, шинэ Засгийн газрын …
-
26 September
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ …
-
26 September
Д.Мөнхбаатар: Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаартах үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан …
-
26 September
Бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний номын санд заллаа
XX зууны эхэн үеийн Монгол улсын төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, Чингис хаан Үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа монгол хэлнээ хөрвүүлсэн Монгол төрийн мэргэн сайд Бодлогот баатар Б.Цэнд Гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд …
-
26 September
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад 35 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар OneSky Mongolia Олон Улсын байгууллагатай хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад тус бүр 3.5 сая төгрөгийн үнэ бүхий хэрэглэгдэхүүнийг өнөөдөр /2025.09.26/ хүлээлгэн өглөө. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгож буй тус багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл