Мэдээ мэдээлэл

October, 2025

  • 7 October

    Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Ундрахыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт цол, тэмдгээр шагналаа.  Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулж буй түүний үйл хэргийг  үнэлж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Засгийн газрын шагналыг ийнхүү олголоо. Түүний хувьд хэвлэл мэдээллийн салбарт хөл тавиад 19 жил, үүнээс 13 жилийн хугацаанд нь …

  • 7 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …

  • 6 October

    Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан Лапорта-тай Барселон хотноо уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жоан Лапорта Монголын хүүхэд, залуусын авьяасыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Монгол Улсад 2026 онд “Barca Academy” буюу хүүхдийн хөлбөмбөгийн академиа байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв. Энэхүү санаачилгыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллахаа …

  • 6 October

    Шинжлэх Ухааны академи Их чуулганаараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн дэмжлээ

    Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн …

  • 6 October

    Аравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн …

  • 6 October

    Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэл

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой тооны компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа учраас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, …

  • 6 October

    Ахмад бөхчүүдийн барилдаанд Д.Бумбаяр, М.Жамъянпүрэв, Д.Баасандорж нар түрүүллээ

     Өмнөговь аймгийн нэрэмжит, Ахмад бөхчүүдийн барилдаан 3 насны ангиллаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус барилдааны 55-аас дээш насны ангилалд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх, улсын заан Д.Бумбаяр түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун үзүүрлэв.  Дөрөвт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, Монгол улсын харцага Н.Саранцогт, Өмнөговь …

  • 6 October

    УЕПГ: “НҮҮРСНИЙ” гэх нэршилтэй хэрэгт одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна

    Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа …

  • 3 October

    Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо энэ долоо хоногийн буюу есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа 01 тоот тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмад настнуудаас ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын ахлан ажиллаж буй …

  • 3 October

    “Бортээг“-ийн нүүрсний уурхай төрийн эзэмшилд хэвээр байгаа, нүүрс нь олборлогдож зөөгдөөгүй гэдгийг мэдэгдэв

    “Бортээг”-ийн нүүрсний уурхайтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой, тус уурхайн лицензийг гадаад компанид зарчихсан, нүүрсийг нь хятад руу зөөчихсөн гэх мэдээлэл нь худал болох тухай, Бортээгийн уурхайн төрийн эзэмшилд хэвээр хадгалагдаж байгаа, шанага нүүрс хилээр гараагүй, монгол түмний баялаг хэвээр байгаа гэдгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-аас гаргасан доорх мэдэгдэл, Шилэн Цогоогийн харуулж буй лайваас та харж болно.

  • 3 October

    Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

    Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно. 28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж …

  • 3 October

    “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх сард ашиглалтад оруулна

    СХД-ийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр “Дүүрэн Трейд” ХХК ажиллаж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, “Open mic” зохион байгуулах …

  • 3 October

    Хоёр сарын өмнө Г.Занданшатарын АТГ-т өгсөн хоёр асуудал хэрхэв

    Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа авангуутаа ЭТТ ХК дээр нэг л жиг ургалаа гэж онцгой дэглэм тогтоосон нь МАН ингэж хагарахаас бүр өмнө юм. Тэгэхэд БЭТ-ийн баг ажиллуулж, өөрөө ч уурхай дээр очин ажиллаж, тодорхой ач холбогдол өгч байсан. Энэ үедээ хоёр асуудлыг АТГ-т өгсөн нь анхаарал татаад үлдэж байлаа. Эхнийх нь, нүүрс ачиж буулгах логистикийн төвийн эвдрэл. Хоёр дахь нь, …

  • 2 October

    Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.10.01/ өдрийн  хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын  төслийг хэлэлцсэн. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд орон сууц нь хүний …

  • 2 October

    “Сувд” хүмүүнлэгийн сангаас 2025 оны “Сувдан Ижий” нарыг тодруулав

    Олон Улсын ахмадын баярын өдрийг  тохиолдуулан “Сувд” хүмүүнлэгийн сангаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “108 Сувдан ижий” арга хэмжээний хүрээнд  Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүд, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх “Сувдан ижий-2025” хүндэтгэлийн үйл ажиллагааг  аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Энэ жилийн шалгаруулалтад  38 ээжийн тодорхойлолт, материал ирснээс  С.Зандармаа, И.Лхагва, Н.Саруул, Д.Хорлоо, …