Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 28 September

    МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа

    Монгол Улсад  телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний  олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Тодруулбал, МҮОНРТ-ийн ахлах редактор Рагчаагийн Сэргэлэн, зураглаач Гончигшаравын Байгалмаа нарыг Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр, …

  • 28 September

    “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин хоёр дах хүүхдээ хүлээж байна

    Алдарт амьд хөгжмийн хамтлагуудын нэг “Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левин хоёр дах хүүхдээ хүлээж байна. Түүний үзэсгэлэнт гэргийг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Бехати Принсло гэдгийг дэлхий дахин мэднэ. Залуу хос таван жилийн өмнө болзож, 2012 оны аравдугаар сард өөрсдийн харилцааг албан ёсоор зарлаж байсан түүхтэй. Тэд 2013 оны долдугаар сүй тавих ёслолоо хийж өнгөрсөн онд анхны охин Дасти Роузыг …

  • 28 September

    НИТХ-ын даргад бодлогоор нэр дэвшсэн Д.Баярсайхан МАН-ын гишүүдэд таалагдсангүй

    Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр НИТХ–ын Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар НИТХ–ын шинэ даргыг сонгох санал хураалт өнгөрсөн долоо хоногт НИТХ–ын төлөөлөгчдийн дунд явагдсан. Тус хуралдаанаар НИТХ–ын даргад  Нийслэлийн МАН–ын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн бол  заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийн нэр дэвшигдэж  санал хураалт явагдсанаар хуралдаанд оролцсон  НИТХ–ын 44 төлөөлөгчийн 17 нь  Д.Баярсайханд, 17 нь С.Амарсайханд тус тус санал өгч, 10 төлөөлөгч цагаан хуудас өгсөн буюу хоёр нэр дэвшигчийн алийг нь …

  • 28 September

    Хангарди ордны гаднах автомашины зогсоолыг өргөтгөжээ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. …

  • 28 September

    Play Boy-ийн үүсгэн байгуулагч 91 насандаа таалал төгсчээ

    Дэлхийд хамгийн их уншигчтай сэтгүүлийн тоог тэргүүлдэг алдарт эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгсжээ. Тухайлбал Хью Хефнерийн гэр бүлийн гишүүд таалал төгссөн гэх мэдээллийг баталжээ. Тэрбээр 1953 оны 12 дугаар сард Play Boy сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлэлтэд өгсөн түүхтэй. Түүнээс хойш сэтгүүлийн эрхлэгчээр хамгийн удаан ажиллаж байгаа (60 гаруй жил) нэгэн төдийгүй сонингийн хамгийн …

  • 28 September

    БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

    Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй,  улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.

  • 28 September

    Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох ёсгүй

    БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? -МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран …

  • 28 September

    Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно

    Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, …

  • 28 September

    Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрлөө

    Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байдаг Саудын Арабт сүүлийн үед тэдний эрхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал хамгийн сүүлд эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрчээ. Холбогдох тушаалд Саудын Арабын хаан Салмин ибн Абдуль-Азид аль Сауд гарын үсэг өчигдөр зурсан байна. Тус улс нь эмэгтэй хүн жолоо барих эрхийг хориглосон цор ганц орноор тодорч байлаа. Дээрх шийдвэртэй холбогдуулан хууль дүрмийг улам боловсронгуй болгох ажлыг хэлэлцэхээр тусгай хороо байгуулах юм байна. Улмаар ирэх оны зургадугаар сараас эхлэн …

  • 28 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан 11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр, 16-р хороо Өнөр хороолол 24, 25, …

  • 28 September

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар хур тунадас орохгүй,  өдөртөө бага зэрэг дулаарна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлшинэ.Бусад нутгаар  багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс …

  • 27 September

    БГД-ийн засаг дарга С.Одонтуяагийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлажээ

    Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагаа зогсоосон талаар мэдээлэл хийсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглох заалт …

  • 27 September

    Д.Сумъяа: Элэг бүтэн, эрүүл саруул амьдрах нь миний эцсийн зорилго

    Олимпын наадмаас атгаад алдсан алтан медалиа энэ жил ДАШТ-ээс хүртэн, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг “Өнөөдөр” сонин зочны хоймортоо урьж, ярилцлаа. “Рио-2016”-гийн дэвжээнд шилдэг нь байж, олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандуулсан хоёр гавьяатны нэг тэрбээр “За даа, миний амьдрал, тамирчны замналын талаар хэвлэлд нэлээд бичсэн, би ч ярилцлагадаа багагүй дурдсан. Амьдралаас минь сэдэвлэсэн “Цагаан …

  • 27 September

    Дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель хятадад нээгдлээ

    Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужид дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель барьж, мягмар гарагт буюу уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жилийн дараа нээлтээ хийлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Уг туннель нь Чинхай-Түвдийн тэгш өндөрлөг газарт орших Чола уулыг нэвтлэн гарсан бөгөөд 7 км урт хонгил болон 5 км урт бусад туслах замуудаас бүрдсэн юм. Түвдэд чола гэдэг нь …

  • 27 September

    “Хатуу хог хаягдал боловсруулах” төслийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм. Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, …