Мэдээ мэдээлэл

February, 2018

  • 6 February

    Шүүхийнхэн хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ТББ-тай хамтран ажиллана

    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж. “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил …

  • 6 February

    Баянзүрх дүүрэгт газартай холбоотой хүсэлтийг шийдвэрлэж эхэллээ

    Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч захирамж гаргахгүй байсны улмаас дүүргийн Газрын албанд иргэдийн газартай холбоотой асуудал сүүлийн хагас жилийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаад байсан билээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч 2018 оны 1 дүгээр сарын 30 өдрийн А/21, А/22, А/23, А/24, А/25, А/26 дугаар захирамжаар эрх шилжүүлэх-191, хугацаа сунгах-383, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх-36 нийт 610 хүсэлтийг шийдвэрлэлээ. Нийслэлийн Газрын …

  • 6 February

    Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс шинэ байртай боллоо

    НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр цагдаагийн албан хаагчид, бие бүрэлдэхүүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд нь хамгийн чухал асуудлуудыг нэг бол ая тухтай ажлын байраар хангах, шаардлагатай техник хэрэгсэл, машин техникээр хангах асуудал юм. Энэ хэмжээгээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд оршин суух, амар тайван байдлыг хамгаалах асуудал …

  • 6 February

    18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах вэ?

    18-39 насанд ямар эрт илрүүлэг, үзлэгт хамрагдах талаарх зөвлөгөөг хүргэж байна.Харьяа өрх, сум дүүргийн эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй.

  • 6 February

    Хүний төрсөн сарын төөрөг

    Хулгана сард төрвөл төр ёсыг мэдэх, уран дархны авьяастай байж мэднэ. 20,53,35 насанд болгоомжлох. Үхэр сард төрсөн бол залхуу хойрго, сэтгэл цэцэн бичиг номонд хичээнгүйлэн сурвал нэр, алдар олох, ааш зан хурдан . Бар сард төрсөн бол өмсөх идэх элбэг, 3,18 насандаа бие чилж өвдөх, дарга тушаалтны хүндлэлийг хүлээх чадвартай. Туулай сард төрсөн бол ааш зан сайн өчүүхэнд нэр олох …

  • 6 February

    Москвад их хэмжээний цас орж тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэл учрав

    Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж 80 гаруй нислэг цуцалжээ. Сургуулийн хүүхдүүдийн хичээлийг хаагаагүй ч зам боогдсоны улмаас ирж чадаагүй хүүхдүүдийг чөлөөтэйгөөр тооцож байгаа. Автобус, троллейбусыг чөлөөтэй явуулахын тулд орсон цасыг нэн даруй цэвэрлэх ажлыг хийж байгаа ба өнгөрөгч ням гаригийн оройноос цэргийн алба хаагчдыг ч дайчилсан байна. Үүнээс үүдэж метрогоор зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Санкт-Петербург хотын орчмоор ч …

  • 6 February

    Ерөнхий сайд “The Japan Times” сонинд ярилцлага өгөв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “The Japan Times” сонинд ярилцлага өглөө. Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. “The Japan Times” …

  • 6 February

    “India Open” тэмцээнээс Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ

    Энэтхэг Улсын Нью Дели хотноо зохион байгуулагдсан “India Open” олон улсын боксын тэмцээний 60 кг-ийн жинд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53-р ангийн аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын 1-ний хооронд болсон бөгөөд нийт 23 орны 240 гаруй тамирчин оролцсон байна. Аврагч, гал сөнөөгч Б.Мишээлт …

  • 6 February

    Согтуу жолооч 11 машинтай мөргөлдсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарчээ

    Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм. Тухайлбал өчигдөр буюу 2 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд амины Lexus маркийн автомашины жолооч А нь LandCriuser автомашинтай Э, Axio автомашинтай Б, Prius автомашинтай Д, Carina автомашинтай T, …

  • 6 February

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор шалгарав

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “шатар”-нд тун ч элдэвтэй нэгэн. УИХ-ын эмэгтэй гишүүдээс ганцаараа шатрын тэмцээнд оролцож, ангийнхаа эрэгтэй гишүүдтэй ана мана үзнэ. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нар өчигдөр болсон “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээнд оролцохоор ирэхдээ Б.Саранчимэгтэй л тоглохоор орж ирлээ гэлцэхэв. Энэ нь түүнийг шатар хэр сайн тоглодгийг, хүчтэй өрсөлдөгч болохыг харуулаад амжив. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын 7 …

  • 6 February

    Өвлийн Олимпын үеэр 36 мянган гадаад иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй

    Энэ сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп “Гэрэл бол” уран дор болох билээ. Паралимп гуравдугаар сарын 9-18-ны хооронд болно. Өнгөрөгч бямба гаригт Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр тус наадмын нийт тасалбарын 75 хувь, Паралимпын тасалбарын 83.2 хувийг борлуулсан байна. Тэгвэл Өмнөд Солонгосын албаны хүмүүс олимпын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс 36 мянган гадаадын иргэнийг хилээр …

  • 6 February

    Ж.Бат-Эрдэнэ:Төрөөс иргэний агаарын тээврийн салбарыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах болно

    БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал нь хоёр улсын зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, манай улсын тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх болон Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэл …

  • 6 February

    У.Хүрэлсүх: Цаасан дээр байгаа зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлье

      Нийслэлийн удирдлагууд Засгийн газрын гишүүдтэй “Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, ажлын алба, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогчид, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд оролцов. Уулзалтын эхэнд Хотын дарга нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, …

  • 6 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн …

  • 5 February

    Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байна уу?

    “Хийцээр гайхуулж, чанараар илүүрхэнэ” уриатай Уран гоёл урлангийн хамт олон энэ жил Энэтхэг , Солонгос , Япон, Хятадын сайн чанарын торго, даавуугаар хийсэн сар шинийн гоёлын бэлэн дээл, хүрэм, малгайндаа хямдрал зарлалаа. Та төмөр замын Ханбүргэдэй их дэлгүүрийн хажууд байрлах тус урлангаар зочилж, бэлэн дээл, хүрэмнээс сонголтоо хийж 10 -20 % -ийн хөнгөлөлт авахаас гадна үнийн дүнгээс хамаарч энгэрийн зүүлт, …