Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулан, орон нутгийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Энэ нутаг нь дуу хуур, гүүний айраг, хонины махны амт, чанараараа улсдаа тэргүүлдэг ч аймгуудын өрсөлдөх чадварын индекс, тэр дундаа эдийн засгийн чадамж, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
5 February
Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна. Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй …
-
5 February
Цагаан сар: Гурав хоног амарна
XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа байна.Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар гурав хоног …
-
5 February
С.Амарсайхан: 100 айлыг нүүлгэх асуудал дээр төрийн захиргааны байгууллага, иргэд нэг ойлголттой байх ёстой
НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа. -Та НИТХ-ын дарга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажил амжуулж байна вэ? -Хийх ажил, шийдэх асуудал асар их байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажлуудаас гадна иргэд оршин суугчид, төрийн алба хаагчид, аж ахуйн нэгжийн оролцоо, тэдгээрийн итгэл зүтгэл, санаачилга, хариуцлагаар хийх ажлууд бүр ч олон байна. Асуудал дагуулсан хэрнээ шийдэлгүй, аль аль талдаа ойлгомжгүй байдлаар …
-
5 February
4,400 жилийн түүхтэй бунхан олжээ
Египетийн археологийн багийнхан эртний төрт улсын үед амьдарч байсан хааны угсааны Хетпет гэх эмэгтэйн бунханг олжээ. Түүхээс үзвэл 4,400 жилийн тэртээ Хетпет тавдугаар гүрэн улс мөхөх үед хааны ордонд өндөр албан тушаал хашдаг байсан аж. Бунханг Каир хотоос холгүй, Нил мөрний баруун эрэгт орших Гиза хотоос малтлага хийж байх үеэр олсон байна. Эндээс сүүлд 1842, 1909 онд хааны угсааныхны …
-
5 February
“Пёнчан 2018”-д оролцож буй ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг энэ сарын 15,16-нд уралдана
“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадам зохион байгуулах ажилд БНСУ-ын дотоодын 15,000, гадаадын 62 орны 1,200 гаруй сайн дурын ажилтнууд тээвэр, үйлчилгээ, хамгаалалт, тэмцээн уралдаан зэрэг 17 төрлийн 7 үйлчилгээний ажлын хуваарьтай оролцох юм. Олимпийн наадамд манай улсаас оролцох ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар нь “Альпенсиа гүйлтийн цанын төв”-д хоёрдугаар сарын 15 (цаг агаар – 0 хэм), 16 (цаг …
-
5 February
Халдлага хийсэн этгээдэд 40 хүртэлх жилийн ял онооно
2015 оны 11 сарын 13-нд Францын нийслэл Парист бөмбөг дэлбэлэн 130 хүний аминд хүрч, 353 хүнийг шархдуулсан гэж сэжиглэгдээд байгаа 28 настай Сала Абдесламыг шүүх ажиллагаа Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэллээ. Парист болсон халдлагатай холбоотойгоор 2016 оны гуравдугаар сарын 15-нд Брюсселийн Forest дүүрэгт Бельгийн гурав, Францын нэг цагдаа нэгжлэг хийж байх үеэрээ зэвсэгтэй этгээдийн халдлагад өртөж хөнгөн шархтсан. Дээрх цагдаа …
-
5 February
Алдарт 20 дугаар тогтоол
1991 он. Ардчилсан хувьсгалын эхлэл тавигдаж, социалист систем задарч зах зээлийн чөлөөт систем руу орж байсан эгзэгтэй цаг мөч байлаа. ЗХУ-аас манай улсад үзүүлдэг зээл, тусламж зогсож, экспортын бараанд хамгаагүй өндөр татвар тавьсан явдал нь манай жижиг орны эдийн засгийг хүнд байдалд оруулжээ. Ингээд тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газрын ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээр анхлуулсан нам, төрийн удирдагч нар маш нууцаар “Эдийн …
-
5 February
Хүүхдийн мөнгийг ямар өрх авах вэ?
Хүүхэд бүрт сар тутам олгодог 20 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногт өгч эхэлсэн. Хэрэв таны хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт, 2017 оны өрхийн мэдээллийн сангийн шинэчилсэн судалгаанд хамрагдаж, 554 гэсэн босго онооноос дээш байгаа бол хүүхдийн мөнгө авахгүй. Мөн энэ судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хүүхдүүд сар бүрийн 20 мянган төгрөг олгохгүй байгаа аж. Засгийн газар нийт …
-
5 February
Хойд Солонгосын парламентын тэргүүн Өвлийн Олимпод оролцоно
Хойд Солонгосын нэр хүндтэй төрийн албан тушаалтан Ким Ёон Нам Өвлийн Олимпод оролцохоор Өмнөд Солонгосыг зорихоор болжээ. Парламентын болон төрийн ёслолын тэргүүний алба хашдаг тэрээр Хойд Солонгосын 22 төлөөлөгчийн хамт Өмнөд Солонгосыг зорино. Энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсах юм. Өчигдөр хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хамтарсан хоккейн баг Шведийн багтай тоглож 1-3-ын харьцаатай ялагдсан. Өмнөд Солонгосын албаны хүн …
-
5 February
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх …
-
4 February
Тээврийн хэрэгслийн дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулна
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл, саатал бий болдог тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг зохицуулахаар зарим арга хэмжээг авахаар болсноо мэдээллээ. Шинийн нэгнийг хүртэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Хоёр сарын 3, 10-ны …
-
4 February
Мексикийн хууль бус цагаач иргэд ачааны машинд нуугдсан байсныг илрүүлжээ
Бичиг баримтгүй Мексикийн 200 орчим цагаач иргэн агааржуулах төхөөрөмжгүй ачааны машинд нуугдсан байсныг олжээ. Тодруулбал АНУ-ын Техас мужаас зүүн тийш холгүй орших Мексикийн зүүн хойд хэсгийн Тамаулипас мужид ачааны машин дотор унд хоолгүй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд нуугдсан байсныг албаныхан илрүүлсэн аж. Тэд Америкт хүрэхийн тулд Гватемал, Гондурас, Эл Салвадороор дамжсан. Гурван хүнийг хүний наймааны хэргээр сэжигтнээр татсан бөгөөд Мексикийн цагдаа …
-
3 February
Урлаг, спортынхон донорын аянд нэгджээ
“Сэтгэлийн мянган үйлс” нийгэмд үйлчлэх ТББ нь Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд “Сэтгэлийн 1000 донор-3” аяны нээлтийг өчигдөр ЦССҮТ дээр зохион байгууллаа. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоог …
-
3 February
У.Хүрэлсүх:Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга аа, УИХ-ын гишүүд ээ, УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус батлан гаргаж, мал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл