Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 26 January

    НИТХ-ын тэргүүлэгчид 2017 онд 80 хувийн ирцтэй 21 удаа хуралджээ

    НИТХ –ын 13 дугаар ээлжит хуралдааны эхэнд НИТХ-ын Тэтргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын  албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба 2017 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тайланг танилцууллаа.  Тэрээр НИТХ-ын Тэргүүлэгчид  өнгөрсөн онд  21 удаа хуралдахдаа 138 асуудал хэлэлцэн, 172 тогтоол баталж, давхардсан тоогоор 8 асуудлыг нэмэлт материал бүрдүүлэх, боловсруулалтын чанар муу зэрэг шалтгаанаар буцаасан гэлээ. 2017 онд хэлэлцсэн …

  • 26 January

    Ж.Бат-Эрдэнэ: 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарах жил болгоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, МХЕГ, МУЗН, Цагдаагийн алба болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” …

  • 26 January

    Ц.Одонтунгалаг: ЭХЭМҮТ-ийн орчин, нөхцлийг сайжруулахад Нийслэл анхаарлаа хандуулан ажиллах ёстой

    НИТХ-ын хурлаар хэлэлцэгдэж байгаа Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулгатай холбогдуулан  төлөөлөгчид холбогдох газар, агентлагийн дарга нараас  асуулт асууж, хариулт авлаа. Ц.Одонтунгалаг: Нийслэлд 12 сургууль гаднаа 00 тай байна гэсэн мэдээлэл байна. 21-р зуунд бид ингэж гадаа хүүхэд багачуудаа бие засуулж болох уу, гаднаа 00-тэй эдгээр сургууль цэцэрлэгийг хэзээ дотор 00-той …

  • 26 January

    НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг хэлэлцэж байна

    НИТХ-ын ээлжит XIII хурал 53,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэлцэх асуудлын жагсаалтанд орсон НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг хурлаар хэлэлцэхээс өмнө НИТХ-ын хурлын дэгт өөрчлөлт оруулах горимын санал дэвшүүлж санал хураасан боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд …

  • 26 January

    Хүчилд хордсон эмэгтэйчүүдэд Английн мэс засалч тусалжээ

    Пакистаны 45 настай Фатима Моунейр, 53 настай Ниаз Бано нар хүчилд хордсоны дараа нүүрэнд нь сорви үлдсэн байна. 24 настай Захида Парвин гал тогооны өрөөнд нь газ тэсэрсний улмаас нүүр нь түлэгдсэн. Эдгээр гурван эмэгтэйд Английн мэс засалч Карачи хотод тэр бүр хийдэггүй хөмсөг суулгах ажилбар үнэ төлбөргүй хийж өгчээ. Манчестерийн мэс заслын эмч Асим Шахмалак Пазистаны нийслэл Карачи хотод …

  • 26 January

    Ц.Нямдоржийн өчигдөр ба өнөөдөр

    “УИХ-д ганц ч болтугай шударга гишүүн байдаг юм” гээд иргэд бухимдлаа залгиж суудаг байв. Түүний хэлсэн ярьсан бүгд шударга үнэний дуу хоолой болох нь бий. Тэрээр УИХ-ын гишүүд, төрийн түшээдийг улалзтал үнэнийг нь хэлдэг байсан цаг саяхан. Гэтэл үнэн чанартай тэр бусадтайгаа л адил нэгэн байжээ.  Монголын ард түмэн Ц.Нямдоржийг юугаар ч дутаагаагүй. Түүнийг таван удаа УИХ-ын гишүүнээр сонгож, мөн …

  • 26 January

    Оюуны өмч болон Монгол кино, дэлгэцийн бүтээлийг хамгаалах холбоод хамтран ажиллана

    Монголын Оюуны өмч хамгаалах холбоо болон Монгол кино, дэлгэцийн бүтээлийг хамгаалах холбоод хамтран энэ сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь хоёр талын хооронд зохион байгуулах үйл ажиллагааны суурь баримт бичиг болох бөгөөд агуулгын хувьд Монгол Улсад оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах, эрхзүйн орчин нөхцлийг сайжруулах, үр дүнтэй тогтолцоог бий болгох, зохиогчийн эрхийн …

  • 26 January

    “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт энэ сарын 29-ний өдөр болно

    НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын …

  • 26 January

    Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа тайлагнана

    НИТХ-ын ээлжит XIII хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болж байна. Өнөөдрийн хуралдаанаар, -Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын танилцуулга, -Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай – НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.  

  • 26 January

    Нэгдүгээр сарын 29-нөөс хүйтний эрч суларна

    Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. Харин нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч сулрах аж. Нэгдүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /2018.01.25 14:53 цагт шинэчлэгдсэн мэдээлэл/ Нэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн …

  • 26 January

    Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 25 January

    Хойд Солонгосын хоккейн тамирчид Өмнөд Солонгост ирлээ

    Дараа сарын 9-25-ны өдрийн хооронд Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болох билээ. Өмнөд, Хойд хоёр Солонгосын олимпын талаар хийсэн хэлэлцээрийн үеэр хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан баг байгуулах, цаначид олимпын өмнө хамтарсан бэлтгэл хийх, соёл урлагийнхан хамтарсан тоглолт тавих, урлаг спортын төв байгууллагууд харилцан айлчлал хийх зэрэг чухал ажлуудыг ярилцсан юм. Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын хоккейн 12 эмэгтэй тамирчин Өмнөд …

  • 25 January

    Иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлсэн

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Засгийн газрын 2016-2020 оны …

  • 25 January

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна. Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины …

  • 25 January

    У.Хүрэлсүх: Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг нэн тэргүүнд дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв. Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний  асуултад хариуллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг …