Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 15 September

    Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг …

  • 14 September

    Ц.Сандуй өргөдлөө өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв.Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв. Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болох …

  • 14 September

    Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын форум болж байна

    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас “Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагын санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү форумд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн …

  • 14 September

    Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэх асуудал үнэн үү???!!!

    https://www.facebook.com/factnewsmn/videos/10159270531345142/   zindaa.mn

  • 14 September

    Манай улсад Польш улс тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

    Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон. БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус компани хэд …

  • 14 September

    Д.Даваасүрэн: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй

    Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам болон Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв хамтран 2017 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Швейцарын Монтрё хотноо зохион байгуулсан Хойд Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлаарх Дугуй ширээний 6 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож үг хэлэв. Дугуй ширээний уулзалтад АНУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, …

  • 14 September

    Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвшив

    65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм. МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын …

  • 14 September

    Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, …

  • 14 September

    Шүлхийн голомтод байсан 170 үхрийг устгажээ

    Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ. Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар ажлын хэсэг …

  • 14 September

    ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

    CHUHAL НИЙТЛЭЛ: Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээ. Энэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА …

  • 14 September

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29,767 тонн үр тариа хураан аваад байна

    2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.  Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн …

  • 14 September

    Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр авчирчээ

    Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2017.09.13-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, …

  • 14 September

    Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

    Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн …

  • 14 September

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа

    Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар  баталлаа. Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод …