Мэдээ мэдээлэл

September, 2017

  • 22 September

    НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу оймс шидэв

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан эхлэх үеэр  НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу МАХН-ын бага чуулганы гишүүн 5-6 боодол оймс шидэн, эсэргүүцлээ илэрхийлэв. Тус хурлаар НИТХ-ын шинэ даргыг томилох юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй наймдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа зэрэг огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан билээ.      

  • 22 September

    Ө.Энхтүвшингээс өөр хүн алга уу?

    Ийм асуулт МАН-ын гишүүдийн дунд тарж байна. Ерөнхий сайдын суудалд суухаар зүтгэж байгаа горилогчдын тэргүүн эгнээнд нэрээ дэвшүүлээд явж Ө.Энхтүвшингийн хувьд тийм ч нэр хүндтэй лидер биш. Гаалийн Баатараас байр хахуульд авсан хэргээр шалгагдаж, багагүй дуулиан тарьж байсан Ө.Энхтүвшин Ардын намын “Гомдогсодын бүлэг”-ийг байнга тэргүүлдэг.  Түүнд албан тушаал л өгөхгүй бол тэрээр гомдож бухимдаж эхэлдэг нэгэн.  Уг нь МАН-д томилгоо, …

  • 22 September

    Махны үнэ мэддэггүй Ерөнхий сайдтай болох гэж үү?

    МАХН-ын Ц.Шаравдоржтой ураг төрлийн холбоотой гэгддэг Ө.Энхтүвшин  Ерөнхий сайд болох хүсэлтэй гэнэ. Улстөрчийн хүүхэд л улстөрч болох ёстой юм уу гэж шүүмжилж бичсэн өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгчид эвгүй аяглаж явсан улстөрч шүү дээ. Ц.Шаравдорж ч МАН, МАХН-ыг “эвлэрүүлнэ” гэж уртаас урт захидал бичиж байсан удаатай. Н.Энхбаярыг дагаж гүйснийхээ буянд эхнэрээ УИХ-д намаас нь нэр дэвшүүлсэн ч удаатай. Нэгэн цагт …

  • 22 September

    Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв

    “Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн …

  • 22 September

    Apple шинэ бүтээгдэхүүнүүд ямар давуу талтай вэ

    iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа. iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ. Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй …

  • 22 September

    Гадаад паспортын талаарх танд хэрэгтэй мэдээлэл

      Гадаад паспортын талаарх танд хэрэгтэй мэдээллийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулан хүргэж байна.   ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ   – Цахим үнэмлэх – Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх – 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг бүрдүүлнэ / Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, цагаан фонтой, чих, дух ил гарсан, зургийн 90 хувь нь толгойн хэмжээтэй байх / -Төлбөр …

  • 22 September

    П.Орхон Дэлхийн аварга боллоо

    ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литва улсын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль хүртэж  Дэлхийн аварга боллоо.  2014 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь бөх боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал нар …

  • 22 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд …

  • 21 September

    Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар Б.Ууганбаярыг томилжээ

    Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо. Тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өчигдөр уншиж танилцуулав. ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. …

  • 21 September

    Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ

    Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа. Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан. Мөн “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”-зарлигийн дагуу БОНХГ-т эзэмшүүлсэн “Ногоон хэрэм” …

  • 21 September

    Б.Жагар: 60 тэрбум болон офшорчдын эсрэг жагсаал эхлүүлнэ

    Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, оюутан залуус нэгдэж 60 тэрбумын гэх хэрэг болон офшорчдын эсрэг жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсаалд уриалсан 50,000 ширхэг уриалга тараана ХТИХ-ний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн оюутан залуус нэгдэж төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн төрийн албыг наймаалцах, үнэлгээжүүлэх ноцтой зүйл …

  • 21 September

    М.Энхболд Ө.Энхтүвшин намын даргын суудлаа “өвлүүлэхээр” болжээ

    МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн өдрөөсөө эхлэн бужигнаж, хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учир тэрбээр хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа өгөхөө мэдэгдээд буй. Тэгвэл намын дарга болоод Ерөнхий сайдын төлөөх тэмцэл МАН дотор газар авч, тогооноосоо хүртэл халиад байгаа билээ. Тусгаар тогтнолын ордонд албан тушаалын тохироо хэдийнэ яригдаж түүний чимээ ч гадагшлах …

  • 21 September

    Гуравдах “Хувьсгал”-ын өмнө…

    Монголчууд бид түүхэндээ хоёр том хувьсгал хийсэн гэж ярьдаг. Эхнийх нь тэртээх 100  орчим жилийн өмнөх “Ардын хувьсгал”, хоёрдох нь 20 гаруй жилийн өмнөх “Ардчилсан хувьсгал”. 1966 онд хэвлэгдсэн Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д  “хувьсгал” гэдэг үгийг тайлбарлахдаа “эсрэг тэсрэг ангит нийгэмд болох нийгэм улс төрийн харьцааны үндсэн эргэлт бөгөөд үйлдвэрлэх хүчин үйлдвэрлэлийн харьцаа хоёрын хоорондын зөрчлийг хүчирхийллийн замаар шийдвэрлэж, …

  • 21 September

    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн өндөр үнээр сэлбэг авсан хэмээн ташаа мэдээлжээ

    Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр үнэнийг өгүүлэх ёстой гэдэгч  үнэндээ Хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа хүмүүсийн хувьд хуудуутай мэдээллийг үнэ мэтээр нийтэд мэдээлэх явдал гарсаар байна. Үүний нэг тод жишээ бол өчигдөрхөн хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэл хийсэн  Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооны хийлгэсэн хэвлэлийнхурал юм.  Тэд энэхүү хэвлэлийн хурлаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТУҮГ-ын бүтэц …

  • 21 September

    14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт боллоо

    Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаныхан, сургуулийн удирдлагууд, багш, сурагчид оролцов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, …